logo
Хамтарсан ажлын уулзалт болов

Хамтарсан ажлын уулзалт болов

2013/01/18
Хил хамгаалах ерөнхий газар санаачлан 2013 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр “Хилийн отряд ангиудын хүн эмнэлгийн санхүүжилтын эх үүсвэр, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааны талаар эрх зүйн тулгамдсан асуудал, шийдвэрлүүлэх арга зам” сэдэвт ажлын уулзалтыг зохион байгууллаа. Ажлын уулзалтад Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, ХХЕГ, ЗХЖШ, ШШГЕГ-ын мэргэжилтнүүд оролцож,  цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг хүн эмнэлгийн санхүүжилт, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн баталгаа, орчин нөхцлийг  бүрдүүлэх, эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх арга замын талаар ярилцсан юм. Ийнхүү дээрх асуудлуудын талаар байгууллагуудын байр суурийг сонсч, холбогдох яамдын асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс зөвлөмж авч хамтарсан санал боловсруулав. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш