logo
ГИХАЭГ авлигагүй бүс боллоо

ГИХАЭГ авлигагүй бүс боллоо

2013/01/18
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас авлигагүй бүс болж буйгаа олон нийтэд зарлалаа.  Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хууль зүйн салбарын нээлттэй бодлогын хүрээнд тус  байгууллага нь үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй байлгах, дотоод хяналтыг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа аж.

    Авлигагүй бүс болох санаачилга нь  авлигаас урьдчилан сэргийлэх санамж бичиг, амлалтаас илүү тус байгууллагын ажилтан албан хаагчид хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлүүд гаргаж буй эсэхийг иргэд шууд хянах боломжийг бүрдүүлж буй гэдгээрээ онцлог юм.

    Мөн тус байгууллага “Мэдээллийн цэг” байгуулж энэхүү цэгээр  дамжуулан Засгийн газрын иргэд, олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авах  “11 11 төв”-өөс ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээр болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш