logo
NBS телевизийг шүүхэд өгөхөөр боллоо

NBS телевизийг шүүхэд өгөхөөр боллоо

2013/01/18
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хармаанд хэд хэдэн  хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдгийг ил далд шүүмжлэн ярих нь бий. Хамгийн тод жишээ гэхэд мэдээллийг хорлонтой гуйвуулан, нэг талын мэдээллийг цацаж,  ‘’хорт утаа’’ үйлдвэрлэж суудаг  нэгэн телезизийг Иргэнийн нийгмийн байгууллагынхан шүүхэд өгөхөөр шийдсэнээ  өнөөдөр хэвлэлийнхэнд зарлалаа.
Өнгөрсөн жилийн 4 дүгээр сард  өлсгөлөн зарласан Н.Энхбаяр даргыг суллуулах, улмаар  өлсгөлөнг нь зогсоолгох зорилгоор  Иргэнийн нийгмийн байгууллагын төлөөлөл  Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн  зарласан билээ. Гэтэл өлсгөлөн зарлагсад   төрөөс  ямар нэгэн эрх мэдэл гуйж,  мөнгө хөрөнгийн  төлөө өлсөөгүй байтал  тухайн үед  маш их гүтгэн доромжилсон гуйвуулсан мэдээлэл цацаж  байсан бөгөөд   хуурай өлсгөлөн  10 сая,  нойтон өлсгөлөн 4 сая төгрөгийн ханштай мэтээр илтэд  гуйвуулж байсан ч тэмцэгчид  тухайн үед тус телевиз тэй тэмцээгүй,  төрийн хүнд суртал,  алдаатай бодлогын эсэрэг тэмцэж байсан болохоор нэг удаа баруун гараа зүүн гараараа барьж тэвчээд өнгөрсөн байна.  Гэтэл энэ байдал дахин давтагдаж, МАХН-ын даргын эрүүл мэндэд санаа тавьж өлсгөлөн зарлаад байгаа эмэгтэйчүүдийг дахин мөнгөөр өлсөж байгаа мэтээр мэдээлж байгааг дахин тэвчихгүй гэдгээ Нийгмийн гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төвийн зөвлөх Б.Цэрэндорж мэдэгдлээ.   Тус төв өлсгөлөн зарлаж байгаа эхчүүдийг дэмжиж байгаа төдийгүй, ээжүүдийг гүтгэсэн тус телевиз өлсгөлөн зарлагсад мөнгө авсан гэдгээ нотлохыг шаардаад, хэрэв тогтоож эс чадвал  шүүхийн шатанд асуудлыг босгож тавина.  Ер нь тус телевизийн ард  өнөөдөр эрх барьж байгаа  Монгол улсын ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж ард байна гэж бодож байна гэлээ.  Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль санаачлан хэлэлцүүлж байгаа энэ үед түүний ам ажил байнга зөрсөөр ирснийг хэн хүнгүй ярих болсоор удаж байгаа бөгөөд  хэлэх нэг хэрэг, хийх нэг хэрэг гэдэг үгийг иргэний нийгмийн байгууллагынхан түүнд сануулах цаг болсон гэж эх сурвалж хэлж байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш