logo
Хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллахаар болов

Хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллахаар болов

2013/01/19

Азийн Хөгжлийн банкны эрүүл мэндийн тэргүүлэх мэргэжилтэн Клауде Бодарт тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй уулзаж УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн найруулгын хуулийн төслийн талаар санал солилцов.

Азийн Хөгжлийн банкнаас эрүүл мэндийн даатгал, даатгалын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.  Уг хөтөлбөрт  Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уялдуулан боловсруулах талаар хоёр тал  хамтарч ажиллахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш