logo
УИХ-ын даргын ивээл дор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

УИХ-ын даргын ивээл дор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

2013/01/19
“Нээлттэй эхийн программ хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор 2013 оны 01 дүгээр сарын 21-ний Даваа гаригт Төрийн ордонд зохион байгуулагдана.

  Оролцохыг хүссэн нээлттэй эхийн програм хангамж хөгжүүлэгч, судлаач, шинжээчид Монголын залуу программистуудын холбоо /Утас: 98051003, 95007860/, Линукс хэрэглэгчдийн бүлгэм /Утас: 99262232/-ээр дамжуулан бүртгүүлнэ үү.

     Хэлэлцүүлэгт дараах сэдвээр илтгэлүүд тавигдана.

  • Монгол Улсад нээлттэй эхийг хөгжүүлсэн туршлагууд
  • Нээлттэй эхийн программ хангамж нэвтрүүлсэн бусад орнуудын туршлага
  • Нээлттэй эхийн стандарт
  • Улсын Их Хурал, түүний Тамгын газарт нээлттэй эхийн программ хангамж нэвтрүүлэх арга зам, шийдэл
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш