Шинэчлэлийн Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны нэгдүгээр сарын 19-ний бямба гарагт буюу өнөөдөр болно. Энэ хурлаар нийслэлийн утаа, агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм. Засгийн газрын хуралдаан 10 цагаас эхлэх бөгөөд хэвлэлийнхэнд нээлттэй болж, телевизээр шууд дамжуулна.