logo
“Зэс эрдэнийн хувь” ХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

“Зэс эрдэнийн хувь” ХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2013/01/19

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр /2013.01.19/ “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Эрдэнэт үйлдвэрийн технологийн бус хаягдал  овоолгуудыг түшиглэн үйлдвэр байгуулах зорилготой тус компани нь 2010 онд байгуулагдсан, 40 гаруй мянган иргэдийн оролцоотой гэдгээ хэлж байлаа. 

Зөв зохицуулалт хийхгүй бол тал талд бичиг цаас шидэлцэх нь үр дүн багатай. Энэ олон хүний эрх ашгийг хохироохгүй байх зөв шийдлийг олох учиртай.  Тиймээс Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг Ерөнхий сайд гаргалаа. 

Ажлын хэсэгт Хууль зүйн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Эрдэнэт үйлдвэр болон “Зэс эрдэнийн хувь” компанийн төлөөллийг оролцуулах бөгөөд 14 хоногийн дараа Ерөнхий сайдтай уулзаж дахин ярилцахаар  боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш