Саяхан Монгол Улсад болж өнгөрсөн Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хоёр орны хамтын ажиллагаа, харилцаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцсэн төдийгүй ялангуяа ОХУ-аас манай улсад экспортолдог шатахууны үнийн асуудлаар хоёр талаасаа тодорхой саналуудыг тавьсан билээ. Үүнтэй холбогдуулаад яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр Уул уурхайн яамны сайдын тушаалаар энэ сарын 9-11 өдрүүдэд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д албан томилолтоор ажиллаад иржээ. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганаас энэ талаар тодрууллаа.
-Саяхан болсон хоёр орны Засгийн газрын комиссын хуралдааны үргэлжлэл яриа хэлэлцээрийг хийгээд иржээ гэж ойлгож байна. Зөв үү?
-Тиймээ. 2013 оны нэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Монголын төлөөлөгчид ОХУ-ын Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Роснефть компанийн төлөөлөгчидтэй уулзаад ирлээ. Тодорхой хэдэн чиглэлээр санал тавьж өөрсдийн байр суурийг илэрхийлээд ирсэн гэж ойлгож болно.
-Оросууд манай шатахууны борлуулалтын жижиглэнгийн зах зээлд оролцох сонирхолтой байгаагаа олон жилийн турш илэрхийлсээр ирсэн. Дээр нь бас Тавантолгой дээр ч биднээс тодорхой хариу сонсоогүй л байгаа. Ийм нөхцөлд шатахууныхаа үнийг буулга гэж хэлэх хэцүү байв уу?
-Монголын ард түмний төлөө ажиллах үүрэгтэй Шинэчлэлийн Засгийн газрын төлөөлөл үүнийг хийх л ёстой шүү дээ. Зүгээр жишээ болгож дурьдахад, ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд А.Б.Яновский Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Оросын компаниуд Монголын газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн зах зээлд орох боломжгүй хууль эрхзүйн орчин байдаг, ийм нөхцөл байдалд цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар тодорхой хэлж мэдэхгүй байгаагаа илэрхийлж байсан. Тавантолгой төсөлд оролцох сонирхлоо оросын тал илэрхийлсээр байгаа. Гэвч оролцогч талуудын тухай мэдээлэл тодорхойгүй байгааг онцолж байсан. Орос-Монголын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны нэг чухал зүйл нь дэд бүтэц бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт/импортод ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийн дэд бүтэц байх шаардлагатайг бидэнд хэлж байсан. Энэ нь Монголын талд ашигтай, нөгөө талаас Оросын хувьд ч мөн ашигтай хувилбарыг эрэлхийлэх нь ойлгомжтой, Оросын тал ашиггүй төсөлд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгийг харилцан ойлгох хэрэгтэйг бидэнд ойлгуулахыг хичээж байна лээ. Харин Роснефтийн хувьд Монголын зах зээлд монополь байдалтай байгаа цаашид ч ийм байр сууринаас хандах болно гэж ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд нь хэлсэн. Дэд сайд А.Б.Яновский асуудлууд шийдэгдэхгүй арваад жил явж байгаад гомдож, харамсаж явдагаа нуулгүй илэрхийлсэн. Бас ОХУ-аас санал болгож байгаа “Замын зураглал”-ын (Дорожная карта) талаар зөвшилцөх асуудлыг тавьж, оросын тал аливаа өөрчлөлт, нэмэлтийг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.
-Харин манай талаас ямар асуудлыг хөндөж тавьсан бэ?
-Бид Гурван уулзалт хийсэн. ОХУ-ын Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам мөн Роснефть компанитай. Хамгийн түрүүнд Уул уурхайн салбарт оросууд хувьцаа худалдан авч, хөрөнгө оруулах боломж нээлттэй байгааг онцолсон. Ерөнхийдөө Өмнөх Засгийн газрын үеийн шийдэхэд хүндрэлтэй, цаг хугацаа шаардсан асуудлыг хойш нь тавьж, шийдэгдэх боломжтой асуудлуудаар нарийн хэлэлцээр хийх, Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийг олон улсын жишигт хүргэх гэсэн асуудлыг гол нь хөндөж өөрсдийн саналаа хэлсэн. ОХУ-ын Засгийн газар сүүлийн дөрвөн сар экспортын татвараа бууруулсан. Түүнчлэн дэлхийн зах зээлд газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байсан. Гэтэл Роснефть компаниас нийлүүлж байгаа бүтээгдэхүүний хилийн үнэ байнга нэмэгдэж байна. ОХУ-ын Төв банкны статистик мэдээлэлд үндэслэн хийсэн судалгаагаар ОХУ-аас бусад орнуудад нийлүүлж буй үнээс Роснефть компанийн Монголд нийлүүлж буй үнэ дунджаар 300 ам.доллараар илүү байна. Өөрөөр хэлбэл Роснефть компанийн үнэ экспортын татвар болон дэлхийн зах зээлийн үнэтэй уялдахгүй байгааг хэлсэн юм.
-Тэгээд манай талаас яг ямар тодорхой саналыг тавьж байгаа юм бэ?
-Бид “Роснефть” компанийн Дэд ерөнхийлөгч Д. Касимиро холбогдох албан тушаалтнуудтай нь уулзаж өөрсдийн саналаа хэлсэн. Тодруулж хэлбэл , Монгол Улс 2012 онд нийт 1,2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон. “Роснефть” компани нийлүүлэлтийн 65 хувийг эзлэж байна. Үлдсэн хувийг бусад эх үүсвэрээс авч байгаа бөгөөд чанарын хувьд “Роснефть” компанийн нийлүүлж буй Евро-2 стандартаас илүү дээд зэрэглэлийн Евро-4, 5 стандартын бүтээгдэхүүн авч байгаа, газрын тосны бүтээгдэхүүний үндсэн хэрэглэгч болох уул уурхайн компаниуд Евро-4 болон 5 стандартын бүтээгдэхүүнийг хэрэглэх нь барууны техник тул маш хэмнэлттэй байгаа, иймээс тус өндөр стандартын бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа эхний ээлжинд илэрхийлсэн. Мөн “Роснефть” компанийн хувьд Евро-2 стандартын бүтээгдэхүүнийг Евро-5 стандартын бүтээгдэхүүний үнээр нийлүүлж байгаа нь их анхаарал төрүүлж, гайхширал төрүүлж байгааг ил тод хэлж, цаашдаа аливаа бухимдал, үл ойлгоцлыг бий болгохгүйн үүднээс үнийн асуудлыг ил тод болгож, томъёололоо тодорхой болгох талаар саналаа хэлсэн. Дараа нь онгоцны түлшний хувьд манай улсын болон бусад улсын онгоцууд ТС-1-ийн өндөр үнээс болоод Чингис хаан онгоцны буудалд түлш авдаггүй, харин Москва, Сеүл, Бээжингээс цэнэглэдэг. Сөүл, Бээжинд онгоц цэнэглэх үнэ 1100 ам.доллар, Москвад 1350 ам.доллар байхад Монголд 1740 ам.доллар байна. Энэ үнийн ялгаанаас болоод манай онгоцууд хэрэглээнийхээ 60 хувийг гадаадаас авч байна. Энэ нь монгол-оросын хамтарсан компанийн орлого, ашгийг бууруулж байгаа бөгөөд уг асуудлыг анхааралдаа авахыг хүссэн юм. Эцэст нь газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг шинэчилж уг гэрээнд санхүүгийн хэрэгслүүд болох форвард, фьючерс, хеджинг зэрэг хэрэгслүүдийг ашиглах, үнийг 3, 6 сар, улмаар нэг жилийн хугацаанд тогтвортой байлгах гэрээ байгуулах саналыг Роснефть компанид тавьсан. Түүнчлэн Монгол Улс Кувейт Улстай харилцаагаа өргөжүүлж байгаа ба Кувейт Улс Монгол Улсад түүхий тос худалдан авах квот өгсөн. Жилдээ 2-3 сая тонн түүхий тос нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн тул энэ тосыг “Роснефть” компанид своп хэлбэрээр өгөх саналыг тавилаа. Мөн Боловсруулах үйлдвэр барих төсөл дээр “Роснефть” компанитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, хоёр сая тонн газрын тос худалдан авах санал тавьсан.
-Та бүхний эдгээр саналуудыг хэрхэн хүлээн авч байна. Ялангуяа Роснефть?
-“Роснефть” компанийн зүгээс тус компанийн тэргүүн дэд захирал Д.Касимиро урт хугацааны гэрээний дагуу үүргээ оросын талаас гүйцэтгэж байгаа. Үнийн асуудлаар бол 300 ам.доллараар илүү байгаа гэдэг бол буруу ойлголт байна. Үнэ бол зах зээлийн байдлаас хамаарсан асуудал. Бид өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болох Евро 2 нийлүүлж байгаа, энэ оны 1 дүгээр сарын 1-нээс Евро 3-ыг нийлүүлж эхлээд байна. Роснефть компани маш том шинэчлэлийн төсөл эхлүүлсэн. Монгол Улсын хуулиар “Роснефть” компани танай дотоодын зах зээлд орох боломжгүй гэсэн хариуг бид авсаар байгаа. Бидний сонирхол бол Монголын дотоод зах зээлд орох явдал байсан. Гэхдээ үнэ болон томъёотой болох асуудлыг судлаж үзээд, ойрын хугацаанд хариу хэлье. Боловсруулах үйлдвэрийн хувьд хамтран ажиллах санал тавьж байгаа нь харин шинэ санаа байна. Би энэ асуудлыг компанийн Ерөнхийлөгчдөө заавал илтгэх болно. Газрын тосны хувьд бидэнд Кувейтийн тос шаардлагагүй, бидэнд хангалттай тос байгаа. ТС-1 онгоцны түлшний хувьд бид асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалж байгаа, эцсийн цэнэглэх үнэ өндөр байгаа нь бидний асуудал биш. Иймд танай зүгээс бас монгол компанитайгаа хэлэлцэх нь зүйтэй бөгөөд Сод Монгол хичнээн ам.доллар нэмээд тийм үнэтэй болгоод байгааг судлах хэрэгтэй байх гэсэн хариултыг өгсөн . Ер нь бол бид үнийг эргэн харах дээр санал тогтсон гэж хэлж болно.