logo
Ахмадуудын хөнгөлөлт эдлэн амарч сувилуулах боломжийг нэмэгдүүллээ

Ахмадуудын хөнгөлөлт эдлэн амарч сувилуулах боломжийг нэмэгдүүллээ

2013/01/21

Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай журам"-д нэмэлт орууллаа. Ингэснээр ахмад настнууд амралт, сувиллын газарт жилдээ 150 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй болж байна. Шинэчилсэн журам ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө. 

Өмнө мөрдөж ирсэн журмаар ахмад настан өөрийн сонгосон газарт амарч сувилуулах бөгөөд амралт сувиллын газрын эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа Нийгмийн халамжийн сангаас олгодог байсан юм. Энэ нь хэд хэдэн хүндрэл үүсгэж байв. Амралт, сувиллын газрууд ор хоногийн үнээ дур мэдэн нэмэгдүүлэн тогтоож, улмаар орлого багатай ахмадуудын амрах боломжийг хязгаарласан байна. Энэ нь Нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлт болон ахмадын өөрөө төлөх хэмжээ, амарч, сувилуулах хугацааны хязгаарыг тогтоож өгөх шаардлага үүсгэжээ. Түүнчлэн ахмадууд дурын амралт, сувиллын газарт амарсан гэх нэхэмжлэл авчран үнийн 50 хувийг авдаг болсноос үүдэн Нийгмийн халамжийн сангаас үнийн хөнгөлөлтөд зарцуулах хөрөнгийн хэмжээ хяналтгүйгээр огцом нэмэгдсэн байна. 2011 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 28 мянган иргэн амарч сувилуулсны хөнгөлөлтөд Нийгмийн халамжийн сангаас 2.2 тэрбум төгрөг, өнгөрсөн онд 4.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Ахмад настны амралт сувиллын газрын эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтийн хэмжээг 15000 төгрөгөөр тогтоосноор энэ онд төсвөөс 5.4 тэрбум төгрөг гаргах юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш