logo
Нөөцийн мах актлагджээ

Нөөцийн мах актлагджээ

2013/01/21
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н. Батаа  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд“Багахангайн махын үйлдэр”  тэрбум гаруй төгрөгөөр 2012 онд нөөцийн мах бэлтгэхдээ алдаа гаргасан талаар танилцуулав. Тус үйлдвэр 2012 онд мах бэлтгэхдээ 2011 онд Дархан-Уул аймагт экспортод гаргахаар бэлтгээд гаргаж чадаагүй  махыг нөөцөлсөн болох нь шалгалтаар тогтоогджээ. Энэ талаар НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Ганхуяг тайлбар  хийлээ. Уг мах одоогийн байдлаар хүнсэнд хэрэглэж боломжгүй, бөгөөд улсын байцаагчийн дүгнэлтээр устгах акт үйлдэгдсэн байна. Мөн тухайн махыг нөөцлөхөд зарцуулсан хөрөнгө нийслэлийн алдагдал болж байна. Устгалд орох болсон махыг хэн, хэзээ, хэрхэн бэлтгэж нийслэлийг алдагдалд оруулсан болохыг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал шийдвэрлэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш