Зар сурталчилгааны тухай хуулийг удаа дараа зөрчин олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр архины зар сурталчилгааг түгээсэн “Жем Интернэшнл” ХХК-ийн архины үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хоёр сарын хугацаатайгаар түдгэлзүүлэх дүгнэлтээ ШӨХТГ Үйлдвэр худалдааны сайд Х.Баттулгад албан ёсоор хүргүүллээ. Мөн хотын дарга Э.Бат-Үүлд тус компанийн архийг хоёр сарын турш борлуулахгүй байх саналаа ч бас хүргүүлж байсан билээ. ШӨХТГ-ыг Зар сурталчилгааны тухай хуулийг хэрэгжүүлэх явцад архи, согтууруулах төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд удаа дараа хуулийг зөрчлийг гаргаж байсан бөгөөд тухай бүрд сануулах, торгох арга хэмжээг авсаар байсан билээ. Тус компанийн хувьд 2012 оны 11 дүгээр сард хууль бус зар сурталчилгааг явуулсан бөгөөд тухайн үед сануулаад өнгөрсөн. Гэтэл өнгөрсөн шинэ жилийн үеэр уг хууль бус зар сурталчилгааг дахин явуулсан учир архины үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг нь түр хугацаагаар түдгэлзүүлэхээр сануулж, “Хуулиа битгий зөрч” гэж олон дахин гуйж, сануулж, торгож, өршөөсөн ч тусыг эс олжээ. Иймд өнөөдөр ШӨХТГ-аас “Жем интернэшнл”-ийн архины үйлдвэрийг лацдахаар болсон байна.
Хууль бус үйл ажиллагаа тэр дундаа архитай хатуу тэмцэнэ хэмээн байр сууриа илэрхийлдэг Үйлдвэр Худалдааны сайдын шийдвэр хэрхэн гарахыг олон нийт харах бизээ.
Хууль бус үйл ажиллагаа тэр дундаа архитай хатуу тэмцэнэ хэмээн байр сууриа илэрхийлдэг Үйлдвэр Худалдааны сайдын шийдвэр хэрхэн гарахыг олон нийт харах бизээ.