logo
Сирийн эрх баригчид Олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхэд Сирийн цэргийн гэмт хэргүүдийг шилжүүлэх тухай уриалгыг буруушаав

Сирийн эрх баригчид Олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхэд Сирийн цэргийн гэмт хэргүүдийг шилжүүлэх тухай уриалгыг буруушаав

2013/01/21
Сирийн ГХЯ бямба гаригт НҮБ-ын АЗ ийн 55 гишүүн орнуудын Олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхэд Сирийн цэргийн гэмт хэргүүдийг шилжүүлэх тухай уриалгыг буруушаав. “Сирийн ЗГ нь өөрийн ард түмнийг гадаадаас үүдэлтэй терроризмын заналхийллээс хамгаалах асуудлаар хүлээсэн үүргээ хүлээхэд эдгээр орнууд татгалзаж, буруу ташаа хандлагуудыг тууштай ашиглаж байгаад харамсаж байна” гэж сирийн гадаад байгууллагын мэдэгдэлд дурджээ. Уг уриалга нь гарын үсэг зурсан улс орнуудын “худал хуурмаг болон хоёрдмол стандартуудыг” харууллаа гэж цохон тэмдэглэжээ. Уриалгад даваа гаригт гарын үсэг зурсан бөгөөд уг баримт бичгийг санаачлагч нь Швейцарь байсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш