logo
Дулааны IV Цахилгаан Станцад залуучуудын  зөвлөл байгуулагдлаа

Дулааны IV Цахилгаан Станцад залуучуудын зөвлөл байгуулагдлаа

2013/01/22
Монголын Залуучуудын Холбоо  2012 оныг бодлого төлөвлөлтөө шинэ түвшинд гаргах жил болгон, нийгмийн олон салбарт ажиллаж буй залуусын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гарц олгох зорилготойгоор Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, их дээд сургууль коллежууд болон гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд, байгууллагуудад “Залуучуудын Зөвлөл” байгуулах уриалгыг гарган, ажлыг эхлүүлсэн байна.  Энэ ажлын хүрээнд Дулааны IV Цахилгаан Станцийн залуучууд салбар зөвлөлөө байгуулж 2013 оны 1-р сарын 18-нд тамга, гэрчилгээгээ МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатаас гардан авчээ. Тус салбар зөвлөлийн даргаар Дулааны IV Цахилгаан Станцийн Зуухан цехийн инженер Т.Бямбадорж сонгогдон ажиллахаар болсон байна.
Тус холбоо нь 2012 оны 11-р сарын 20-нд анхны залуучуудын зөвлөлөө байгуулж байсан бол өнөөдөр 19 салбар зөвлөл байгуулагдаад байна. Тухайлбал Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын Тосны Газар, Нью Жуулчин Турс ХХК,  Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Урлах эрдмийн ДС, Хил хамгаалах 0311-р анги зэрэг газруудыг дурьдаж болно.
МЗХ нь цаашид Монгол Улсын бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Залуучуудын зөвлөл”-ийг байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Ингэснээр ойртож ажиллах боломжтой гэж тэд үзэж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш