ХХЕГ-ын Захиргааны удирдлага хариуцсан дэд дарга, хурандаа Б.Буянжав Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дахь Холбооны аюулгүй байдлын албаны байгууллагуудын төлөөлөгчийн газрын дарга, Хилийн албан ёсны төлөөлөгч хууль зүйн хурандаа М.Н.Гимбатовын Монгол Улсад ажиллах албан томилолтын хугацаа дууссантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад ХХЕГ-ын Тамгын хэлтсийн дарга, хурандаа Б.Алтанхүү, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Эрдэнэчимэг, Монгол Улсад ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.В.Соленков нар оролцсон юм. Хууль зүйн хурандаа М.Н.Гимбатовын манай улсад нийт есөн жил ажиллахдаа хоёр улсын Хил хамгаалах байгууллагуудын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж ХХЕГ-ын даргын тушаалаар “Онц хилчин” тэмдгээр шагналаа. Түүнчлэн энэ үеэр ОХУ-ын ХАБА-ны Хилийн албан ёсны төлөөлөгчөөр шинээр томилогдсон хурандаа Г.Е.Павлович ХХЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.