Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан энэ сарын 19-20-нд Катар Улсад ажлын айлчлал хийв.
Айлчлалын үеэр ТНБД Г.Цогтсайхан Катар Улсын Гадаад хэргийн дэд сайд Шейх Ахмад Бин Мухаммад Бин Жабир Аль-Тани-тай уулзаж, Монгол, Катарын харилцааны төлөв байдал, цаашдын зорилт, олон талт хамтын ажиллагаа, Катар Улсын Эмирийн манай оронд хийх албан ёсны айлчлал, ГХЯ хоорондын хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Тэрбээр манай талаас хоёр орны ГХЯ хооронд байгуулах хамтын ажиллагааны Санамж бичгийн төслийг гардуулж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг зохицуулах үүрэг бүхий Монгол, Катарын ЗГХК-ын катарын талын хэсгийг байгуулах санал тавьсанд катарын тал хүлээн авч, судлан үзэхээ мэдэгдэв.
ТНБД Г.Цогтсайхан 2013 оны 4 дүгээр сард Улаанбаатарт болох АОХН-ийн Сайд нарын 7 дугаар хуралдааны талаар катарын талд мэдээлж, уг олон улсын арга хэмжээнд катарын талаас өндөр түвшинд оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн айлчлалын үеэр Катар Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттия-тай уулзаж хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. ТНБД Г.Цогтсайханы Катар Улсад хийсэн ажлын айлчлал амжилттай болж өндөрлөлөө.