Зах дээрээс авч идсэн банандаа хордоод миний бие халдвартын эмнэлэгт залагдав аа. Тасгийн эмчийг маань сурвалжилж явсан сувилагч үзлэгт орж байсан надаас хэдэн асуулт асууж, бичлэг хийсэн нь дараа нь You mube дээр тавигдаж, орчлон дэлхийгээр тараад би гэдэг амьтан шүүхэд дуудагдлаа. Хаана дуудагдсан гэж сананаа. Гонконгийн олон улсын арбитрын шүүхэд.
Сурвалжлагч надаас,
-Та юунаас хордсон бэ? гэж асуусан. Би,
-Бананаас... гэсэн. Сурвалжлагч,
-Гадил жимснээс хордсон юм байна гэхээр нь
-Үгүй үгүй гадил жимнээс биш гэж зөрсөн. Сурвалжлагч гайхсанаа,
-Та сая банан гэж хэлээ биз дээ гэлээ. Би ч гайхлаа.
-Би банан гэж хэлсэн. Гэхэдээ гадил жимс гэж хэлээгүй.
-Харин тэгээд яагаа вэ? Банан гэдгийг монголоор гадил жимс гэдэг юм
-Тэгэхдээ энэ хятадын банан гэж би халааснаасаа дутуу идээд орхисон бананы харласан талыг гаргаж ирлээ.
-Та наад шошгыг нь харуу л даа.
-Юу? ярлыкы нь хэлээд байна уу? Шошго гэж?
-Та одоо монгол хүн үү? Орос хүн үү?
Би сурвалжлагчийн яриаг үнэндээ ойлгохгүй байлаа. Монголоороо яриад байхад чинь ойлгохгүй юм. Харин өөрөө гадаадын сурвалжлагч уу?... Би монгол гэдгээ батлахын тулд үсрэнгүй хөгжиж байгаа өмнөд хөршийн иргэд ч авах хоншоор дутсан шинэхэн цахим үнэмлэхээ гаргаж үзүүлэв.
-Та уучлаарай, монголоор банан гэхийг гадил, ярлык гэхийг шошго гэдэг юм шүү дээ гэж сурвалжлагч надад тайлбарлалаа. Зураглаач миний идэж байгаад үлдээсэн тал юуны ( золиг гэж банан билүү ярлык билүү ) зургыг татан авч хятадад үйлдвэрлэв гэсэн ханз үсгийг нь томруулан авна. Мань бол хятадаар үхсэн хойноо хятадад үйлдвэрлээгүй, монголд Баян-хошуунд амьдаар үйлдвэрлэсэн гэсэн ч ойлгохгүй.
-Та аль лангуунаас авсан бэ? гэж асуулаа.
-Хорин хоёр...
Сурвалжлагч микрофоноо амандаа ойртуулан,
-Манай сурвалжлах хэсгийнхэн халдартын эмнэлэгээс сурвалжлан үзүүлж байна. ... хүнсний захын хорин хоёрдугаар лангуунаас хятадад үйлдвэрлэсэн гадил жимс авч идсэн иргэн ... нь өнөөдөр арван цагийн үед бөөлжиж халуурааад ухаан алдан унаж тус эмнэлэгт түргэнээр яаралтай хүргэгдэн ирж, анхны тусламж аваад байна. Дэлгэцээр харж байгаа эрхэм үзэгчид та бүхэнд ... захаас хятадаас оруулж ирсэн гадил жимс "хортой" болохыг анхааруулъя гээд надаас хэлэх юм байна уу? гэж асуув. Би хоолойгоо засаад, үсээ хойш нь гараараа илсэнээ,
-Сайн байна уу? Хүндэт үзэгчид ээ. Үнэхээр ийм явдал болсон нь үнэн. Зах хараахан хаагаагүй байгаа тул хорин хоёрдугаар лангууны эзнийг "зугатахаас" нь өмнө цагдаа дуудаж барьж өгнө үү? Миний бие хордлогын эхний тусламж аваад байгаа хэдий ч амь нас минь дээсэн дөрөөн дээр байна. Аав ээж, ах дүүдээ сүүлчийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд хайрт хань, гэр бүлдээ хандаж, миний буруу биш шүү, хятадад үйлдвэрлэсэн хортой бананы... аа тийм, гадил жимсний буруу гэдгийг хэлвэл зохилтой. Аминаасаа уйдаагүй шүү, хонгор гэргий минь, зөвөөр ойлгоорой. Үхэх гэж хятад жимс авч идлээ гэж битгий зэмлээрэй. Миний үйлийн зураг энэ зах дээр кадр дуусаж гээд доголон нулимс унагалаа...
Эрчимт эмчилгээний хүчинд дахиад эрүүл болсон намайг Монголын хэрэглэгчдийн холбоон дээр дуудаж, ариун цэврийн газраар гэрчлүүлэн, олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоонд өргөдөл явуулжээ. Долоон хоног бөөлжиж гүйлгээд хөнгөн жингийн тамирчин болсон намайг Гонконгод шүүх хуралд аваачлаа. Миний өмгөөлөгч, орчуулагч нарын хэлсэнээр бол би Хятад улсаас овоо хэдэн ногоон зулгаах янзтай. Өмгөөлөгчдөө тавин мянган доллар, орчуулагчдаа гучин мянган доллар, жолооч хөтлөгчдөө хорин мянган доллар юу ч гэсэн урьдчилаад амаллаа...
Шүүх хурал болохын өмнө олон улсын хуулийн зөвлөх нар ч та нар заргаа авна гэж урам хайрлаад сүйд. Хурлын танхимд орон орны сэтгүүлч сурвалжлагч нар иржээ. Миний гомдлыг уншиж танилцуулсаны дараа шүүх хурал эхлэв. Хохирогч миний бие библи сударт мөргөж, үнэн шударга байхаа тангараглав...
Буруутан болох хятадын компаний захирал индэр дээр гарч ирэхэд танхимд зөвхөн их хотын гудамжинд нүргэлэх машины бүдэг чимээ сулхан сонсогдохоос өөр дуу гарсангүй. Цагдаагийн шүгэл сонсогдохгүй байгаа нь Гонконгчүүд замын дүрэм зөрчихийг мэдэхгүй байгаатай холбоотой аж...
Тэгсэн нөгөө надад дааж давшгүй хохирлын ногоон төлөх ёстой компаний эзэн хужаа " Хохирогчийн өмгөөлөгчийн баримт болгож харуулсан шошгон дээр сармагчинд зориулсан болохыг нотолсон үйлдвэрлэлийн код байгааг та бүхэн болгооно уу. Сармагчинд зориулсан гадил жимсийг монголын худалдаачид өөрсдөө авч зарсан байна шүү дээ. Манайх хүний эрүүл мэндэд зориулсан жимс үйлдвэрлэхээс гадна амьтанд зориулсан жимс бас захиалгаар үйлдвэрлэдэг. Гахайнд зориулсан ч байдаг" гэж авдаг ий...
Амьтны ходоодонд хүний биед таарахгүй хор болдог уургыг задлах тусгай нян эсэргүүцэгч байдаг юм байна. Ингээд хятадын хорон санаатай хордуулагч компанийг нүдний булай болгох гэсэн биш өөрсдөө дэлхий нийтэд онигоо болдог байгаа. Нүүр хийх газар олддоггүй. Миний өмнөх ширээ ядаж байхад надаас намханыг хэлэх үү. Орох байх газар олдохгүй "You tub"-чингүүдийн өмнө шараа болсон шүү.
Дэлхий нийтээр сенсаци дэгдээсэн биш өөрийгөө болон хорин хоёрдугаар лангууны худалдагчыг ч, гаалийн хяналт ариун цэврийн албыг ч, дэлхий нийтийн соёлоос хоцорсон эх орноо ч нэг баллаж хаялаа.
Дүүрсэн хэрэг ширэн нүүрлээд зүтгэхээс өөр арга байсангүй. Дэлхий даяараа хятадаар уншиж ярьдаг болоогүй биз дээ. Яагаад үүнийгээ монголоор байг гэхэд англиар бичээгүй юм бэ? Анхааруулах санамж яагаад байхгүй байгаа юм бэ? гэж дайрсаныхаа хүчинд өмгөөлөгч, орчуулагч, жолоочийн мөнгөө төлж барагдуулсан. Хай яа, данжаад хүний санаа лут аа... Аргаа мэднэ шүү, цаадуул чинь...