Хууль зүйн сайд Х.Тэмүүжин олны анхаарлын төв байгаа цаг үеийн асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийллээ. Бүх шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, ШШГЕГ-ын харьяа хорих 411-р ангид ял эдэлж байгаа Н.Энхбаярын асуудал болон төрийн өмчит МИАТ компанид ажиллаж байсан зургаан албан тушаалтныг мөнгө угаасан хэрэгт холбогдуулан баривчилсан тухай юм.
Нэгэнт, гэм буруутай нь тогтоогдож, ялаа эдэлж байгаа Н.Энхбаярыг Клиникийн II эмнэлэгт шилжүүлэх, улмаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шоронгоос суллахыг шаардан МАХН-ын гишүүн, дэмжигч ээжүүд өлсгөлөн зарласан. Гэхдээ тэд өнөөдрийг хүртэл Хууль зүйн сайдад хаягласан албан ёсны бичиг ирүүлээгүй. Нөгөөтэйгүүр, Хууль зүйн сайд шүүхийн шийдвэрт нөлөөлөх, өөрчлөх эрх байхгүй. Хууль бус шаардлага тавьж байгаа хэн нэгний шахалтад хуулийн байгууллага орох ёсгүй. Тиймээс хуулийн дагуу асуудлыг шийднэ гэдгээ сайд онцлов. Харин өлсгөлөн зарлаж буй ээжүүдийн тавьж буй шаардлагын хуульд нийцсэн хэсгийг нь биелүүлсэн тул тэднийг өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ.
Хүний эрхийн дэд хорооны гишүүд хорих ангиудад хийсэн шалгалтынхаа хүрээнд онц хүнд болон хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтнуудыг гадагш гаргаж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэхийг хязгаарласан журмыг иргэний Үндсэн эрх зөрчиж байна гэж үзээд асуулга тавьсан. Тэр журмын дагуу онц хүнд болон хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтнууд ямар ч өвчин туссан гадагшаа гаргадаггүй, эсвэл үхлүүт болсон хойно нь гаргадаг зөрчилтэй зүйл байсан. Тиймээс прокурор болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд өнгөрөгч 10 дугаар сард энэ талаар шийдвэрийн төсөл боловсруулж, эрх бүхий байгууллагад явуулсан байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд энэ сарын 11-нд ганцаарчилж гаргасан шийдвэртээ дээр дурдсан журамд өөрчлөлт оруулахдаа буруу заалтыг нь хүчингүй болгожээ. Харин Хууль зүйн сайдын хүчин төгөлдөр шийдвэрээр энэ сарын 16-наас онц хүнд болон хүнд гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа хоригдлууд хорихоос гарч эмчлүүлж болох эрх нь нээгдэж байна. Хоригдлуудыг жирийн иргэдтэй хамт байлгах, бие биентэй нь ойр байлгах маш их эрсдэлтэй. Тиймээс битүүмжилж, хорих ангийн хэмжээнд бэлдэх учраас нэгдсэн II эмнэлэгт хоёр өрөөг шоронгийн стандартаар тохижуулж, цонх, хаалгыг нь торлож дууссан байна. Эхний ээлжинд хоёр хүн авахаар болжээ.