logo
Египетийн эдийн засаг сүйдэх ирмэгт тулаагүй гэж Египет улсын ерөнхийлөгч үзэж байна

Египетийн эдийн засаг сүйдэх ирмэгт тулаагүй гэж Египет улсын ерөнхийлөгч үзэж байна

2013/01/23
Эдүгээ египетийн эдийн засаг гунзгий хямралд нэрвэгдээгүй, сүйдэх ирмэгт тулаагүй гэж Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси үзэж байна. Үндэсний валют - египетийн фунтын АНУ-ын доллартай харьцах ханш нэлээд буурсан ч сэтгэлийг тийм их түгшүүлэхгүй байна гэж тэрээр хэлсэн тухай өнөөдөр «Аль-Ахрам» сонинд бичжээ. Мурси Эр-Риядэд энд суудаг египет хүмүүстэй уулзаж, энэ нь шийдвэрлэгдээгүй асуудал үгүй гэсэн үг бишээ. Гэвч эдийн засгийн гэнэтийн асуудлыг илрүүлээгүй гэжээ. Харин 85 сая хүн амтай улсын эдийн засгийн байдал түгшүүртэй байна гэж шинжээчид үнэлжээ. Египетийн Төв банк улс орныхоо фунтын ханшийг зориуд дэмжихээс татгалзсан учир ханш нь эрс унаж, сүүлийн арван жилд анх удаа 1 ам доллар египетийн 6,62 фунтын ханштай тэнцэх болов. Сүүлийн саруудад эрчим хучний түүхий эд, гол төрлийн хүнсний үнэ нэмэгдэв. Олонхи компани бараа таваарын үнэ, үйлчилгээний төлбөрийг чөлөөтэй болгов. Хувьсгалаас хойшхи хоёр жилд хүн амын дунд зэргийн орлоготой хэсгийн аж байдал доройтсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш