Умард-Солонгос болон Өмнөд-Солонгосын сүмүүдийн нэгдэлийн удирдагч, америкийн үйлдвэрийн тэргүүн Пхеньяны хүндэт иргэн боллоо. Умард-Солонгос улс шинэ хөрөнгө оруулалт татахын тулд ийм ховор алхмыг хийлээ гэж Франс пресс агентлаг мягмар гаригт уламжилжээ. Pyeonghwa Motors-ын ерөнхий захирал Пак Сангвон 2012 оны 12-р сард умард-солонгосын үндэстний ард түмний хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж умард-солонгосын нийслэлийн хүндэт иргэн боллоо гэж Франс пресс агентлаг уламжилжээ. Үүний дараа тэр холбогдох баримт бичгийг үзүүлжээ. Түүнчлэн түүнийг Умар-Солонгост илүү чөлөөтэй, идэвхитэй шинэ төслүүд хэрэгжүүлэхийг уриалжээ. Пак нь Ким Чен Ыныг засгийн эрхэнд ирсний дараа Пхеньяны хүндэт иргэн цолоор шагнагдсан анхын гадаадын иргэн бөгөөд Умард-солонгосын түүхэн дэхь хоёр дахь хүн болжээ.