logo
Обама хууль бус зэвсгийн наймааг хязгаарлахыг хүсч байна

Обама хууль бус зэвсгийн наймааг хязгаарлахыг хүсч байна

2013/01/23
АНУ –ад Барак Обамагийн тангараг өргөх ёслолын өмнө нилээд хэдэн зэвсэш хэрэглэсэн гэмт хэргүүд гарсан. 5 хүний амь эрсдэж, 7 хүн хүнд гэмтсэн. 1-р сарын 17 –нд Обама буудлагын зэвсгийн худалдааг хязгаарлахтай холбоотой нилээд хэдэн арга хэмжээг авсан. Түүнчлэн хууль бус зэвсгийн наймаатай тэмцэх тухай хуулийг боловсруулах шаардлагатай байгаа тухай мэдэгдсэн. Тэрээр өөрийн хоёр дахь удаагийн сонгогдсон гол зорилтуудын нэг бол ийм хуулийг батлахад оршино гэж тодорхойлсон. Шинжээчдийн үзэж байгаагаар, үүнийг хийхэд маш хүнд байх болно, учир нь ардчилагчдын дунд ч Обама нь бүрэн дэмжлэг хүлээхгүй байгаа аж.

Обамагийн дэмжиж байгаа арга хэмжээнүүдийн дунд нийгэмд болзошгүй заналхийлтэй сэтгэл зүйн эрүүл бус хүмүүсийн хяналтыг эрчимжүүлэх юм. Үүнийг олон шинжээчид уг асуудалд тал бүрийн цогцолбор хандах ёстой гэж үзэж байна. Улстөр судлаач Михаил Троицкийн үзэж байгаагаар, дан ганч мөрдөлтөөр ямарч үр дүнд хүрэхгүй аж. Тэр”америкчууд нилээд олон жил санаатайгаар сэтгэл мэдрэлийн өвччтэй хүмүүс зэвсэг ашиглах нь тэднийг зэвсэг эзэмшийхийг хориглох үндэс биш гэж үзэж ирсэн. Тэгээд онгоц дэлбэрч л байдаг, гэсэн ч онгоц нисч л байдгийн нэгэн адил байлаа. Сэтгэл зүйн үйлчилгээний салбарын ажилтануудын дунд тэдгээрийн учир шалтгааныг хайх хүмүүс байдаг . 80 –аад онд Рейганы засаг захиргааны үед олон сэргээх төвүүдийг хаасан. Олон тоймчид чухамдаа үүнд зэвсэгтэй гэмт хэргийн гол шалтгааныг хардаг.

Сонирхуулахад, чухамдаа бүгд найрамдахчууд Обамагийн санал болгож байгаа арга хэмжээнүүдийг эрс шүүмжилдэг. Тэд ерөнхиилөгчийг цаашид иргэдийн эрхийг зөрчиж байна гэж үздэг.Ингэхдээ тэд дараах судалгааны тоо баримтыг дурдьдаг: АНУ –ад 1994 онд хагас автомат бууг худалдаалахыг хориглосны дараа энгийн зэвсэгийг хэрэглэсэн гэмт хэргийн тоо өссөн . Хуулийн төслийн хувь заяа одоогоор тодорхойгүй байна, учир үүнийг нилээд хэдэн конгрессын гишүүд эсэргүүцсэн. Одоогоор хууль тогтоогчид маргацгааж л байна, шинэ эмгэнэлүүд нь нийгмийг цаашдын хагаралд өдөөж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш