Индонезийн шүүх мягмар гаригт хар тамхины хэрэгтэй британий хижээл насны эмэгтэйд цаазын ял оноожээ. Энэ тухай Франс пресс агентлаг уламжилжээ. Линдсей Сэндифорд нь мансууруулах бодис оруулсанд буруутгагдан цаазын ял авлаа гэж шүүгч Амсер Симанджунтак зарлав. Гадаадын иргэн тэр 5-р сард Балигийн онгоцны буудал дээр чемодандаа 4,8 кг кокаинтай сатуулагдсан юм. Прокурорын газраас түүнийг өөрийн бурууг бүрэн хүлээж, шүүх хурал дээр сахилгатай байсанд 56 настай эмэгтэйд 15 жилийн хорих ял өгөхийг гуйсан ч, шүүгчид хуулийн дээд хэмжээ өгөх тухай шийдвэр гаргажээ.