Нийслэлийн оюутны спортын наадмын тэшүүрийн тэмцээнд зургаан их, дээд сургуулийн оюутан-тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс МУГТ Цэнд дасгалжуулагчтай УБИС-ийн тэшүүрчид багийн дүнгээр түрүүлж, Эрдэнэтуяа дасгалжуулагчтай Монгол-Солонгосын Политехникийн коллежийнхон удаалж, Лхамсүрэн дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг шилдэг гуравт багтлаа. Тэмцээнтэй зэрэгцээ зохиогдсон өсвөрийн тэшүүрчдийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд байгууллагын дүнгээр Алтанцэцэг дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг, МУГТ Цэнд дасгалжуулагчтай Баянгол дүүрэг, Гүндэгмаа дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид эхний байруудад шалгарлаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.