logo
Хойд Солонгосын дүрвэгч тагнуул хийсэн хэргээр баригдав

Хойд Солонгосын дүрвэгч тагнуул хийсэн хэргээр баригдав

2013/01/24
Сөүлд оршин суудаг Умард Солонгосын 10 мянга гаруй дүрвэгчийн хувийн мэдээллийг цуглуулж байсан Умардын нэгэн дүрвэгчийг БНСУ-ын Үндэсний тагнуулын алба баривчилсан байна. Тэрбээр Сөүл хотын захиргаанд ажиллаж Умардаас дүрвэж орж ирсэн иргэдэд туслах ажилд оролцдог байсан ажээ. Энэхүү этгээд нь 2004 онд БНАСАУ-аас зугтсан бөгөөд 2011 оноос хойш өнөөг хүртэл Сөүл хотын нийгмийн халамжийн хэлтэст ажиллаж байхдаа дүрвэсэн иргэдийн гэрт зочлох, утсаар зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийдэг байсан байна. Өнөөгийн байдлаар БНСУ-д Умардын 24000 гаруй дүрвэгч амьдардаг ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш