ХБНГУ-д 25 жилийн турш суурин тагнуул хийж байсан гэр бүл болох Андреас, Хэйдрун нарыг шүүх хурал эхэлсэн байна. Тэднийг 2011 оны 10 дугаар сард Марбург хотод баривчилж байсан юм. Энэхүү гэр бүл Германы сөрөх тагнуулын байгууллага, ЗХУ, ОХУ-ын эсрэг байрлуулсан НАТО-гийн хүчний талаар мэдээлэл цуглуулж дамжуулдаг байсан ажээ. Харин тэдэнд тулгасан ялыг Андреас, Хэйдрун нар эсэргүүцэж байгаа юм.