logo
“Жем интернэшнл”ХХК-ийн архины үйлдвэрийг хоёр сар хаалаа

“Жем интернэшнл”ХХК-ийн архины үйлдвэрийг хоёр сар хаалаа

2013/01/24
Зар сурталчилгааны тухай хуулийг удаа дараа зөрчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр архины зар сурталчилгаа цацаж болохгүй гэсэн сануулга өгсөөр байхад зөрчсөн “Жем Интернэшнл” ХХК-ийн архины үйлдвэрийг хоёр сарын хугацаатайгаар түр лацдан үйл ажиллагааг зогсоолоо. “2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр “ТВ7″ телевизээр гарсан “Үлгэрийн хайр” нэртэй уран сайхны киноны дундуур “Алтан буудай”, “Тэргүүн”, “Gold chinggis”. “Platinum chingiss” архины сурталчилгааг түгээж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчлөө. Иймд өрсөлдөөнд харшилсан удаа дараагийн хууль бус үйлдэлд нь “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 16.1.2, “Зар сурталчилгааны тухай” хуулийн 24.3.4 дэх заалтыг баримтлан согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 2 сар түтгэлзүүлэх саналаа ҮХААЯ-нд хүргэн шийдвэрийг ШӨХТГ хэрэгжүүллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш