Хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчын өдөр тутмын ажлын давтамж, чухлын зэрэг, хүндрэлээр нь асуумж судалгаа авч тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэхээр боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу МХЕГ, ДЭМБ, ЭМШУИС, НЭМҮТ, ХӨСҮТ, Удирдлагын академийн эрдэмтэд, доктор, профессор, багш, хуульчдын бүрэлдэхүүнтэй багш нараар 56 цагийн сургалтыг явууллаа. Энэ сургалтанд хот, хөдөөгийн хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын 60 гаруй байцаагч хамрагдсан байна.
Уг сургалтаар ажлаа төлөвлөх, зохион байгуулах, ажиглалт судалгаа хийх, хяналт шалгалт тавих, тандалт судалгаа хийх, голомтыг таслан зогсоох, халдварт болон халдварын бус өвчлөлийн олон улсын болон монгол орны чиг хандлага, ус хүнсний бохирдолтыг илрүүлэх, арилгах арга хэмжээ зэрэг сэдвүүдээр хичээл зааснаас гадна шинээр батлагдсан Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиудыг танилцуулж эмхэтгэл, гарын авлагаар хангасан байна.
Сургалтын явцад хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх олон ажлын талаар ярилцаж, 2013 онд хийх хяналт шалгалтын төлөвлөлтийн талаар нийт хүнсний эрүүл ахуйн байцаагчдад нэгдсэн ойлголт зөвлөмж өгсөн байна.