logo
Нийслэлийнхэн их цэвэрлэгээнд гарна

Нийслэлийнхэн их цэвэрлэгээнд гарна

2013/01/24
Удахгүй  тохиох уламжлалт сар шинийн  баярыг бүх нийтээрээ  цэвэр цэмцгэр орчинд угтан ,иргэд ая тухтай амарч, баярлах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал  бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах удирдамж гаргалаа. Удирдамжийн дагуу нийслэлийн бүх аж ахуй нэгж, албан байгууллага, хувь хүмүүс 1 дүгээр сарын 26 , 2 дугаар сарын 2-ны Бямба гаригт тус тус их  цэвэрлэгээнд хамрагдах юм.  Цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай,ногоон байгууламжийн хог хаягдлыг цэвэрлэн, халтиргаа гулгааг арилгаж ,айл өрхүүд гудамж, байрны талбай ,орц , цахилгаан шатанд чийгтэй цэвэрлэгээ хийх юм. Бүх нийтийн их цэвэрлэгээнд  Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт тавьж ажиллах бөгөөд хог хаягдлыг өдөр бүр уртасгасан цагаар Хот тохижилт үйлчилгээний газар ачиж  тээвэрлэнэ  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш