logo
Нийслэлийн иргэдийг хэлэлцүүлэгт урьж байна

Нийслэлийн иргэдийг хэлэлцүүлэгт урьж байна

2013/01/24
Нийслэлийн Иргэний танхимд  ээлжит хэлэлцүүлэг болох гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”, ”Улаанбаатар хотын хог хаягдлын  менежментийг сайжруулах хөтөлбөр 2013-2016” асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцүүлгийн үеэр Захирагчийн албаныхан холбогдох төслүүдийг танилцуулах бөгөөд нийслэлийн иргэдэд хотын соёл, ёс зүй, ухамсар гэгээрлийг төлөвшүүлэх  үнэн бодит мэдээллийг , хотын өнгө үзэмжийг сэргээсэн гудамж талбайн мэдээллийн самбараас хэрхэн авах боломж бүрдүүлэх, Хоггүй цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн орчин бүрдсэн ая тухтай хот, дүүрэг хороо, гудамж болох үйл ажиллагаанд иргэн таны саналыг тусгах юм.Иргэн бүрийн санал үнэт хувь нэмэртэй байх тул нийслэлийн иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.Хэлэлцүүлэг 2013 оны 1- сарын 25-ны 10 цагт  “Нийслэлийн иргэний танхим”-д болно. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн enkhmanlai@cityhall.org.mn мэйл хаягаар болон 315333, 315335, 70119921, 70110202, 70110292 утсаар бүртгүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш