logo
Зөрчил гаргасан зарим бар, рестораны тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Зөрчил гаргасан зарим бар, рестораны тусгай зөвшөөрлийг цуцаллаа

2013/01/25

Баянзүрх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.Наранбаатар “Улаанбаатар хотын халуун цэгийг дулаан цэг болгоё” уриалга гаргаж, уриалгын дагуу   Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлүүлэх тусгай зөвшөөрөлтэй  худалдаа, үйлчилгээний газруудад шалгалт хийх  удирдамж баталжээ. Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс,Худалдаа үйлчилгээний хэлтэс холбогдох газруудтай хамтран  Баянзүрх дүүргийн  7-р хорооны “Баянцээлийн гудамж”-нд  худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуй нэгжид шалгалт хийжээ.Шалгалтаар дээрх  аж ахуй нэгжүүд  нийтийн эзэмшлийн орон сууцны 1 давхарт стандартын шаардлага хангахгүй нөхцөлд үйлчилгээ явуулсан , архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй  ажиллаж байсан гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн байна.  Хууль тогтоомж зөрчин ажилласан 9 аж ахуйн нэгж, иргэнд 1110,0 мянган төгрөгийн  торгуулийн арга хэмжээ авч , нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн  дүгнэлтээр  хадгалалтын хугацаа дуусч   чанар, аюулгүй байдал нь алдагдсан 3 нэр төрлийн 26950 төгрөгний бүтээгдэхүүнийг устгажээ .  Мөн 11  аж ахуйн нэгжид  хугацаатай үүрэг даалгавар өгч , Монгол улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, ”Хүнсний тухай” хуулиуд , холбогдох стандартыг зөрчин ажиллаж байсан 3 хүнсий дэлгүүр 18  ресторан, бар, кафены согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай  зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан  аж ахуй нэгжүүдийн мэдээллийг хүснэгтээс харна уу.

 

                                                ТУСГАЙ  ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ 
                           ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ

 

Д/д

АЖ АХУЙН НЭГЖ

ЗАХИРАЛ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

  ОНООСОН   НЭР

         ХАЯГ

ТАЙЛБАР

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

1

ЧЕРРИ ТРЕЙД ХХК ХХК

ГАНЦЭЦЭГ

БААР

ЧЕРРИ

7-Р ХОРОО АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2 ДАВХАРТ

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 

2

СИ ДИ ХҮЧ ХХК

Д. ГАНБАТ

БААР

ЦАГААН ШӨНӨ

7-Р ХОРОО АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

3

ЧИНГИС ИНТЕРНЭШНЛ ХХК

С. ДАВААЖАВ

БААР

ОАКЛАНД

7-Р ХОРОО АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

4

НЕО САНРАЙЗ ХХК

Н. ЦЭЦГЭЭ

БААР

НЕО

7-Р ХОРОО БАЯНЦЭЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

5

НОУ ХХК

Н. НАРАНБААТАР

БААР

TSE

7-Р ХОРОО БАЯНЦЭЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

6

БАЛЖУН ИНТЕРНЭШНЛ ХХК

Ц. БАТСАЙХАН

БААР

ЭВЕНТО

7-Р ХОРОО АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

7

ЭС ПИ СЕРВИС ХХК

С. ПҮРЭВЖАВ

БААР

БАНАНА

7-Р ХОРОО АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

8

СОНДУУЛТ ЭГ ХХК

Х. ЭРДЭНЭТУЯА

БААР

МОНИКА

7-Р ХОРОО АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ/ 22-2 ТООТ/

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

9

ЦАСТ БОГДЫН ОРГИЛ ХХК

Б.МАЙНБАЯР

БААР

NEW FRIEND

7-Р ХОРОО БАЯНЦЭЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВД

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

10

КЬЮ ЖИ ЖИ ХХК

А. ОДОНЦЭЦЭГ

БААР

REMIX LOUNGE

7-Р ХОРОО БАЯНЦЭЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ӨРГӨТГӨЛД

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ  ТҮРЭЭС

11

ЯРУУ СУМ ХХК

Ж. НАМХАЙ

РЕСТОРАН

ЯРУУ ЗООГ

7-Р ХОРОО, 15-Р ХОРООЛОЛ, 2-Р БАЙРНЫ 148, 248 ТООТ

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ОРОН СУУЦНЫ 1 ДАВХАРТ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

12

БЕСТ ИЙСТ ХХК

Б. СЭРЖМЯДАГ

РЕСТОРАН

WENDY

7-Р ХОРОО, 2-Р БАЙРНЫ 40, 73, 74 ТООТ

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ОРОН СУУЦНЫ 1 ДАВХАРТ

13

БИШРЭЛТ ГҮН  ХХК

Х. НЯМСҮРЭН

 БААР

 

7-Р ХОРОО ИХ ТОЙРУУ 68 ТООТ

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.1 ДЭХ ЗААЛТ, АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.4 ДЭХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН 

14

ЭМ ЖИ ЗЭТ ХХК

Б. ГАНТИГ

РЕСТОРАН

 

7-Р ХОРОО,САНСАР 15-Р ХОРООЛОЛ 1-Р БАЙРНЫ 146 ТООТ

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ОРОН СУУЦНЫ 1 ДАВХАРТ, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

15

ГЭРЭЛТ АНУУЖИН ХХК

Б. ЦОЛМОН

РЕСТОРАН

ИНЭЭМСЭГЛЭЛ

7-Р ХОРОО, ИХ ТОЙРУУ -1БАЙРНЫ 37 ТООТ

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ОРОН СУУЦНЫ 1 ДАВХАРТ, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

16

ГЭРЭЛТ АНУУЖИН ХХК

Б. ЦОЛМОН

РЕСТОРАН

ИНЭЭМСЭГЛЭЛ

7-Р ХОРОО, ИХ ТОЙРУУ -1 F9БАЙРНЫ 74 ТООТ

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ОРОН СУУЦНЫ 1 ДАВХАРТ, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

17

УНДАРГА ХХК

Б. МӨНХСҮХ

БААР/ КАРАОКЕ /

 

ВЕНУС ИНТЕРТАЙМЕНТ ТӨВИЙН БАЙРНЫ СУУРИН ДАВХАРТ  БАРУУН ТАЛААС ОРДОГ ДИСКО, КАРАОКЕ СПОРТ БААРНУУД

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.1 ДЭХ ЗААЛТ, АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.4 ДЭХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН 

18

ТӨСӨВ ТӨСӨЛ ХХК

С. БАТТУЛГА

 БААР/БИЛЛЯРД/

 

7-Р ХОРОО БАЯНЦЭЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН СУУРИН ДАВХАРТ

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

БАЯНГОЛ  ДҮҮРЭГ

1

ЭТҮГЭНИЙ ХӨХ УС ХХК

 ЖАРГАЛСАЙХАН

БААР / ДИСКО

М-2

16-Р ХОРОО

НЦГ-ИЙН 2013.01.17-НЫ 14В/72  ТООТ АЛБАН БИЧГЭЭР ТУС БААР НЬ  2012.11.20, 2012.12.03, 2012.12.18, 2013.01.03-НД ХОРГИЛСОН ЦАГТ СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛСЭН ТУХАЙ САНАЛЫГ ҮНДЭСЛЭН

2

ИТГЭЛТ ТҮНШ ХХК

ДОЛГОРСҮРЭН

БААР /ДИСКО /

ОРД

16-Р ХОРОО

НЦГ-ИЙН 2013.01.17-НЫ 14В/72  ТООТ АЛБАН БИЧГЭЭР ТУС БААР НЬ  2012.12.10-НД ХОРГИЛСОН ЦАГТ СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛСЭН ТУХАЙ САНАЛЫГ ҮНДЭСЛЭН

3

САНКО МИЧИД ХХК

    ЧУЛУУНБАТ

  БААР

ЗАЛУУ S

17-Р ХОРОО

НЦГ-ИЙН 2013.01.17-НЫ 14В/72  ТООТ АЛБАН БИЧГЭЭР ТУС БААР НЬ  2012.11.26+G18, 2012.12.03, 2012.12.18, 2012.12.27-НД ХОРГИЛСОН ЦАГТ СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛСЭН ТУХАЙ САНАЛЫГ ҮНДЭСЛЭН

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дээрх аж ахуй нэгжүүдээс   гадна иргэдийн хүсэлтийн дагуу бусад дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж  буй  5 газрын тусгай зөвшөөрлийг  мөн цуцалсан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл,  олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш