Залуу хосууд амьдралын эрхээр хадмын хаяа түших нь олонтаа. Энэ нь шинэхэн гэр бүл болсон тэдэнд амьдрах бэлэн байх сууц байдаггүйтэй холботой. Иймэрхүү зүйлээс болж зарим тохиолдолд асуудал үүсдэг.
Бүх хадмууд муу хүмүүс биш. Хүүдээ хайртай бол бэрдээ адилхан л ханддаг. Гэвч хүргэн бэртэйгээ тааламжтай бус харьцдаг хадмууд мэр сэр бий. Тиймээс залуу хосуудад зориулан доорх хэдэн зөвлөмжийг өгье.
Харьцаа хамгийн чухал шүү
Судалгаанаас үзэхэд, хадам хүргэн, бэрүүдийн хооронд амьдралын чухал асуудлаас бус яль шалихгүй зүйлээс болж эдрээтэй асуудал үүсдэг байна. Иймд залуу хосууд настай хүмүүстэй хамт амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй. Тэднийг үл тоомсорлож болохгүй. Хөгжим хэт чанга дээр тавих, гэрт нь найз нөхдөө цуглуулж наргих, дуулж хашгирах, хэрүүл хийх, хурц маргаан дэгдээх, үгний өө андахгүй хэрүүл хийх, заавал давж гарах гэж зүтгэх зэрэг нь өндөр настай ямар ч хүнд таалагдахгүй авир юм. Ийм байхад мэдээж зөрчил үүснэ. Таны аав ээж ч ялгаагүй ийм зан авиртай бэр, юмуу хүргэнтэй бол бас л сэтгэл хангалуун бус байх болно.
Гэрийн ажил хэрүүлийн бай болох ёсгүй
Анх хадмындаа очсон бол хэн ямар үүрэгтэйг тодорхой болгох хэрэгтэй. Хадмуудтайгаа зөвлөлдсөн ч болно. Та хоёр хоол ундаа тусдаа хийж идсэн ч болно шүү дээ. Хажуу өрөө хөлсөлсөн хүмүүс өөрсдөө хоолоо хийдэг. Үүнтэй л адил. Гол нь ямар ч хувилбар бай хэн хэнийх нь сэтгэлд нийцсэн байх нь чухал. Заавал гэрийн ажил мэтийн хэний ч хийх ёстой ажил дээр хэрүүл, маргаан хийх шаардлагагүй. Зарим бүсгүйчүүд хоол хийх ч юм уу, гэрийн ажилд тааруу байх нь бий. Тэгвэл үнэнээ хэлээд “Та надад зааж өгөөрэй” гээд хадам ээждээ хандахад л болно. Настай хүн “өө, тэгэлгүй яахав" гэж зэргээр хүлээж авах нь мэдээж. Чадахгүй мөртлөө их мэдэгчийн дүр эсгэснээс ингэх нь хамаагүй дээр. Магадгүй, та өөр бусад гэрийн ажилд сүрхий бол түүнийг нь дааж хариуцаад хийж болно шүү дээ.
Настай хүмүүсийн сэтгэлзүйн онцлогийг анхаар
Хөгшин настай хүмүүс чинь аливаа юманд амархан баярлаж, бас амархан гомддог онцлогтой. Үүнийг нь ойлгож харьцах нь маш чухал. Тэмдэглэлт үйл явдал, төрсөн өдөр (зарим нь энэ өдрөө мэддэггүй) зэрэг онцлогтой өдрүүдэд өөрийн хийсэн хоол цай, ялихгүй ч гэсэн сэтгэл шингэсэн бэлэг сэлт өгөхөд тэд маш их баярладаг. “Манай бэр ухаантай, тийм ийм өгсөн” гээд л хүн бүрт ярина. Ийм хүмүүсийг гомдоож болохгүй. Таарч тохирдоггүй гэж ярих нь ч утгагүй. Хамгийн гол нь энэ бүх зүйл таны бусдыг хүндлэх, хайрлах, ойлгох хүнлэг сэтгэлээс л хамаарна даа.
/Хань/