logo
Их хэмжээний мөнгөтэй цүнхээ таксинд мартжээ

Их хэмжээний мөнгөтэй цүнхээ таксинд мартжээ

2013/01/26

Хилийн чанадад зорчиж буй монгол иргэд хайхрамжгүй байдлаар паспорт бичиг баримтаа гээгдүүлж үрэгдүүлэх, хулгайд алдах тохиолдол сүүлийн үед олноор бүртгэгдэж байгаа тул бичиг баримт, мөнгө эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг ГХЯ-наас сэрэмжлүүлж байна.

Тухайлбал, энэ сарын 18-нд Эрээн хотод таксигаар зорчиж явсан Монгол Улсын зургаан иргэн 128 мянган юань бэлнээр авч явсан хоёр цүнхээ арын тээшинд мартаж буужээ.

Тэд энэ тухай Эрээн хотын Эрүүгийн цагдаагийн газар гомдол гаргасан ч мөнгөө мартаж буусан таксиныхаа улсын дугаарыг санахгүй, жолоочийн гадаад төрхийг сайн тодорхойлж чадахгүй байсан нь хэргийн илрүүлтэд багагүй хүндрэл учруулжээ. Гэсэн ч тус хотын цагдаагийнхан мэргэжлийн өндөр түвшинд, шуурхай ажилласны үр дүнд гурав хоногийн дотор эзэн холбогдогчыг нь олж тогтоон, мөнгийг бүрэн бүтнээр нь буцаан олгожээ. Арга хэмжээг гардан зохион байгуулсан Эрүүгийн цагдаагийн ажилтан, удирдлагад Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын Газраас талархлын бичиг гардуулсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш