logo
“Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулна

“Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулна

2013/01/26
 Хүн амын хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан уг бодлогод Хүн амын бүлгүүдийн санал, санаачилгыг тусгах зорилгоор цуврал чуулган, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа билээ.

   Энэ ажлын хүрээнд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танай аймагт “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

   Үндэсний зөвлөгөөнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж Хадгаламж банк ивээн тэтгэгчээр оролцох бөгөөд аймаг, нийслэл, дүүрэг, ахмадын ТББ-уудаас нийтдээ 300 гаруй төлөөлөгчид оролцоно.

   Уг зөвлөгөөнд Зөвлөгөөнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Хүн ам түүний дотор ахмад настны хөдөлмөр эрхлэлт, хөгжил, хамгааллын талаар Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллгааны талаар үндсэн илтгэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид хүн амын талаарх дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагын талаар, салбаруудын бодлогын талаар Эрүүл мэнд , Боловсрол, шинжлэх ухаан , Хөдөлмөрийн яамдууд хавсралт илтгэл тус тус хэлэлцүүлж, ахмад настны талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тайлбарлан таниулах хүрээнд нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулан, төлөөлөгчдийн санал бодлыг сонсож, улмаар ахмад настны хөгжил, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зөвлөмж боловсруулан гаргах болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш