logo
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ төвийн бүсийн аймгуудад ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ төвийн бүсийн аймгуудад ажиллаж байна

2013/01/26
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Золжаргал, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, ХАХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Нарантуяа болон бусад албаны хүмүүс 2013 оны 1-р сарын 12-ноос 16-ны хооронд Архангай, Булган, Сэлэнгэ аймагт томилолт хийн ажиллалаа.

   Төвийн бүсийн аймгуудад хийсэн томилолтын үеэр орон нутаг дахь Нийгмийн халамжийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн албан хаагчидтай уулзаж, ажил байдалтай нь танилцсан юм. Өөрөөр хэлбэл Архангай, Булган, Сэлэнгэ аймагт нийгмийн хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил, хуулийн хэрэгжилт хэрхэн байгаатай яам болон харьяа хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд газар дээр очин танилцсан юм. Шинэчлэлийн засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийг салбарын хүрээнд ХАХНХЯ болон түүний харьяа агентлаг, газар, хэлтсүүдийн албан хаагчид хөрсөнд буулгаж, иргэдэд хүрч чиглүүлж ажиллах ёстой. Иймээс ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Архангай, Булган, Сэлэнгэ аймагт хийсэн томилолтынхоо хүрээнд яамныхаа харьяа агентлаг, газар , хэлтсүүдийн албан хаагчдад үүрэг даалгавар өгч, Шинэчлэлийн засгийн газрын цаашид хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрийг чиглүүлсэн.
   Шинэчлэлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлэх гэж байгаа шинэ бодлого хөтөлбөр, алхам, шийдвэрийг иргэд дэмжиж, итгэл хүлээлгэж байна.Ялангуяа нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлээр эхлүүлсэн ажлыг иргэд сайшааж, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, хүнээ хөгжүүлэх төрийн бодлого хөтөлбөрийн хүрээнд хийгдэх алхам, шийдвэрттэй холбоотой хүлээлт орон нутгийн иргэдийн дунд нэгэнт бий болжээ. Иймээс ХАХНХЯ-ны харьяа хэрэгжүүлэгч агентлагийн орон нутгийн салбар хэлтсүүдийн албан хаагчид нийгмийн хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, хариуцлагатай ажиллах үүрэг оногдож байгааг салбарын сайд онцлон хэлсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш