Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг яам, агентлагуудын ажилд дүн тавьж, анхаарах шаардлагатай асуудлаар чиглэл өгдөг “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” ээлжит цахим хурал өнөөдөр боллоо.
Хурлын эхэнд өнгөрсөн сарын хугацаанд яам, агентлагуудын хийсэн сайн ажлаас хэд хэдийг дурдав. Харин сайны хажуугаар саар асуудлуудаар тодорхой мэдээлэл өгөхөөс аргагүй байгааг Ерөнхий сайд тодотгосон юм. Төрийн албан хаагчдыг олноор халж байна, бондын хүүгийн өрөнд улс унаж байна гэх зэрэг мэдээлэл сүүлийн үед олон нийтийн дунд түгж, улс төрийн зарим хүчнээс элдэв мэдэгдэл хүртэл хийж байгаа учир Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх асуудлуудаар тодорхой мэдээлэл өгсөн байна.
Шинэчлэлийн Засгийн газраас өнгөрсөн таван сарын хугацаанд олон салбарт бугшсан бусармаг байдлыг халахаар ажиллаж байгаа ч энэ талаараа төдийлөн гаргаж ярьж тайлбарлахгүй байгаа нь олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэх, ташаа мэдээлэл түгэх үндэс болж байгааг Засгийн газрын тэргүүн дурдаад, цаашид яам, агентлагийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан ажлаа нээлттэй мэдээлж тайлбарлахыг захилаа.
Төрийн албаны нэрээр улс төр хийдэг хэсэг бүлэгтэй тэмцэнэ, амар хялбар аргаар баяждаг, төрийн мөнгөөр гадаадад зугаалдаг, элдэв төрлийн тэтгэмж дэмжлэг нэрээр мөнгө хувааж авдаг зэрэг бусармаг байдлыг таслан зогсоож, ялзарсан энэ тогтолцоонд салхи оруулахаар Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байна.