logo
Гадаадад зорчих журам боловсрууллаа

Гадаадад зорчих журам боловсрууллаа

2013/01/26

Нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагуудын албан хаагчдын гадаад улс,оронд томилолтоор ажиллах журмын төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.

 Энэхүү журам нь 8 зүйл,  47 заалттай бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид гадаад улс, оронд томилолтоор ажиллахдаа чандлан мөрдөх  бүхий л асуудлуудыг нэгтгэн тусгасан байна. Тухайлбал нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагын албан хаагчдыг гадаад улс,оронд албан томилолтоор ажиллуулахыг албан ёсоор зөвшөөрсөн баримт бичгийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар гаргуулж, баталгаажуулсан байна. Нийслэлийн Засаг даргын орлогч нар, НЗДТГ-ын дарга,Ерөнхий менежер,Ерөнхий архитектор болон ТГ,ЗАА-ны хэлтсийн дарга нар ,албан хаагчид,дүүрэг,харъяа газруудын  удирдлагууд гадаад оронд ажлын айлчлалаар зорчихдоо нийслэлийн Засаг даргын захирамжаар, Дүүргийн Засаг даргын орлогч нар болон хэлтсийн дарга, албан хаагчид албан хаагчид албан томилолтоор гадаад оронд зорчих бол Дүүргийн Засаг даргын захирамжаар тус тус зорчино. Гадаад улс ,оронд албан томилолтоор ажиллах нийт удирдлагууд албан хаагчид удирдамжинд томилолтоор явах ажлын сэдэв ,явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, зардлын  төсөв, зорилго зэргийг маш тодорхой томъёолон оруулна. Албан томилолтоор ажиллах явцдаа Нийслэлийн удирдлагууд болон гадаад харилцааны хэлтэстэй зөвшилцөлгүйгээр дүүрэг, агентлаг,харъяа газруудын түвшинд байгууллага хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахыг хориглоно.Үндэсний аюулгүй байдал ,үндэсний ашиг сонирхол болон улс,байгууллага хоорондын харилцаанд хор хохирол учруулахуйц зүйл ярихыг хориглоно. Албан томилолтоор гадаад улсыг зорчсон албан хаагчид албан томилолтоор ажилласан явц ,ажлын тайланг харъяа газартаа  ирүүлж байна гэх мэт албан хаагчийн үүрэг,хариуцлага журмыг зөрчсөн тохиолдолд авах хариуцлага зэргийг багтаажээ. Журмын хүрээнд гадаадад томилолтоор ажиллах албан тушаалтан нь нийслэлийн удирдлагууд болон гадаад харилцааны хэлтэстэй зөвшилцөлгүйгээр дүүрэг агентлаг, харъяа газруудын түвшинд байгууллага хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт байгуулахыг хориглох юм.  Удирдлагын зөвлөл энэ асуудлыг хэлэлцээд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын гадаад улс, оронд албан томилолтоор ажиллах журам гаргахыг дэмжиж, журам батлах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар тогтлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш