Умард Солонгос НҮБ-ын хоригийг өргөжүүлсэнтэй холбогдуулан 1992 оны Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хамтрасан тунхаглалыг хүчингүй болгоно гэж өнөөдөр БНАСАУ-ын Эх орноо энх тайван замаар нэгтгэх хороо мэдэгдлээ. БНАСАУ-ын эсрэг цөмийн дайн дэгдээх бэлтгэл хийж, цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж өөрийг нь сүрдүүлж байгаа АНУ ба түүний тоглоомын этгээдүүдийн ажиллагааны уршгаар хэлэлцээрийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэж Пхеньян мэдэгдэв.
Өмнөд Солонгос өнгөрсөн мягмар гаригт батласан тогтоолын дагуу НҮБ-ын АЗ-ийн хориг арга хэмжээнүүдэд нэгдвэл «сөрөг хатуу арга хэмжээ авна» гэж Умард Солонгосын мэдэгдэлд Сөүлийг сүрдүүлжээ.
Мягмар гаригт НҮБ-ын АЗ 12-р сард Пхеньян хиймэл дагуул бүхий зөөгч пуужингаа хөөргсөнтей холбогдуулан БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийг өргөжүүлсэн билээ. Хөөргөлт цэргийн туршилтыг халхавчласан гэж Япон, Өмнөд Солонгос улсууд үзсэн байна. «Цэргийн сүр хүчээ зузаатгана» гэж үүний хариуд БНАСАУ мэдэгдээд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талт хэлэлцээ учир үндэсгүй болсон тухай мэдээлэв. Тус улс удахгүй цөмийн шинэ туршилт хийх бололтой гэж гадаадын хэдэн ажиглагч таамаглав.