Зүүн Хятадын тэнгисийн маргаантай арлуудын асуудлаар Токиотой хоёр талын дээд хэмжээний яриа хэлэлцээ хийх боломжийг авч үзэхэд бэлэн байна гэж өнөөдөр ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин японы Шинэ Комэйто намын удирдагч Нацуо Ямагутийг хүлээн авч уулзсныхаа дараа мэдэгдлээ. Бээжин ийм яриа хэлэлцээний төлөвийг анхааралтай авч үзнэ. Зохих уур амьсгалыг бий болгох нь зайлшгүй чухал гэж Хятадын удирдагч тэмдэглэв. Түүнчлэн Си Зиньпин Бээжин Токиогийн хоорондын хоёр талын стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.
Ямагутийн Бээжинд хийсэн айлчлал японы албаны хүмүүсийн ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргатай хийсэн анхны уулзалт болов. Японы намын төлөөлөгч Хятадтай маргаан үүсгэсэн нутаг дэвсгэрийн асуудлыг зохицуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Японд Сенкаку, Хятадад Дяоюйдао гэдэг арлуудын эргэн тойрны маргаантай асуудлыг тусад нь авч үзсэн гэж Ямагути Си Зиньпинтэй уулзсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлжээ.
Түүний хэлснээр Япон улс Хятадтай хийх яриа хэлэлцээнд хоёр орны хоорондын харилцааны ерөнхий байдлыг иш үндэс болгох юм. Тэрээр Япон улсын ерөнхий сайд Синзо Абэйн илгээлт бичгийг Си Зиньпинд дамжуулан өгсөн тухай мэдээлээд илгээлтийн агуулгыг тодруулсангүй. Хятад, Япон улсууд маргаантай асуудлын хэлэцүүлгийг «сайн сайхан цаг үе эхэлтэл хойшлуулж», хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээг эхлүүлэх хэрэгтэй гэж Ямагути Хятад улсад айлчлалынхаа өмнө үзэж байсан.
Түүнээс гадна Ямагути Токио, Бээжин хоёрт хандан хоёр орны нисэх онгоцуудын маргаантай арлуудын дээгүүр хийж буй нислэгийг зогсоохыг уриалсан билээ. Зүүн Хятадын тэнгисийн Япон улсын хяналтад байгаа олтриг өнгөрсөн оны намар японы талаас эдгээр арлын нэг хэсгийг улсын мэдэлд авснаас хойш Бээжин Токиогийн хооронд нутаг дэвсгэрийн маргаантай асуудал болов.