logo
Японы засгийн газар БНАСАУ, БНХАУ хоёрыг сөрөн зогсох  цэргийн шинэ хөтөлбөрүүдийг батлана

Японы засгийн газар БНАСАУ, БНХАУ хоёрыг сөрөн зогсох цэргийн шинэ хөтөлбөрүүдийг батлана

2013/01/26
Японы засгийн газар батлан хамгаалах салбарын өнөөгийн хөтөлбөрүүдийг БНАСАУ, БНХАУ хоёрын цэргийн бэлтгэл гаарч байгаа нөхцөлд зэвсэгт хүчээ зузаатгах үүднээс хянан үзэх шийдвэр гаргав.

Засгийн газрын хуралдаанаар 2010 онд батласан баримт бичгүүдийг хүчингүй болгов. Төрийн өрийг барагдуулах зорилгоор зэвэсгт хүчин ба цэргийн зардлыг хорогдуулах тухай эдгээр баримт бичигт заасан билээ. Шинэ хөтөлбөрүүдийг энэ оныг дуустал батлана. Одоогоор засгийн газрын түр тогтоолууд тэдгээрийг орлож байна.

Өнгөрсөн оны 12-р сард бүх нийтийн сонгуульд Либерал-ардчилсан нам ялснаас хойш эмхлэн байгуулсан Синзэ Абэ тэргүүтэй засгийн газар 2013 оны санхүүгийн жилд сүүлийн 11 жилд анх удаа батлан хамгаалах салбарын хөрөнгийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. БНАСАУ-ын пуужин-цөмийн салбарт гаргаж буй хүчин чармайлт болон Хятадын зэвсэгт хүчний ажиллагаа Япон улсын усан, агаарт идэвхжсний хариуд ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлажээ.

Шинэ нөхцөлд улсын хил, агаар усны орон зайны халдашгүй байдлыг хангах нь зайлшгүй чухал гэж засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр онцлов. Энэ зорилгоор Токио АНУ-тай хамтын ажиллагааг батлан хамгаалах салбарт бэхжүүлэх бодолтой байна. Япон улс цэргийн хамтын ажиллагааны тухай гэрээ АНУ-тай байгуулсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш