logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2013/01/28
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны нэгдүгээр сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Ингэснээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарт мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход улсын төсөвт нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд МСҮТ, политехник коллежууд цалингийн сандаа багтааж, эсвэл орлогын эх үүсвэрээсээ санхүүжүүлэх боломжтой болж байна. ·      “Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын алба” улсын төсөвт үйлдвэрийн газрыг “Автотээврийн үндэсний төв” улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчиллөө. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш