logo
 800 багшийг сургалтад хамруулна

800 багшийг сургалтад хамруулна

2013/01/28
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зургаа дахь жилдээ ажиллаж буй залуу багш нарыг чадавхижуулах сургалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Баруун, Зүүн бүсийн сургалт энэ долоо хоногт зохион байгуулагдсан бол түүх нийгмийн ухаан математик, мэдээлэл зүйн багш нарын  үндсэн сургалт өнөөдөр Багш хөгжлийн ордонд  эхэллээ. Долоон өдөр үргэлжлэх уг сургалтын үеэр багш нарт хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга технологийг заах, бусдаасаа харилцан туршлага солилцуулах зорилготой аж.

Энэ удаагийн сургалтад хамрагдагсдын дийлэнх хувийг  түүх нийгмийн ухааны  багш нар  эзэлж байна. Улсын хэмжээнд таваас нийгмийн ухааны чиглэлээр таваас дээш жил ажиллаж байгаа 130 багш байдгаас 100 нь өнөөдрийн номын дуу сонсч байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс өнөө жил бүх мэргэжлийн нийт 1800 орчим багш нарыг сургах зорилготой бөгөөд одоогоор 800 багш сургалтад хамрагдаад байна. Үлдсэн багш нарыг ЕБС-ийн гуравдугаар ээлжийн амралтаар сургахаар төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш