ШХУ-ын Женев хотноо болж байгаа ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн 132 дугаар хуралдаанд оролцож буй Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ сарын 25-ны өдөр ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Маргарет Чантай албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд сайд Н.Удвал Др. Чаны удирдлага, манлайлал дор хийгдэж байгаа тус байгууллагын реформыг Монгол улсын зүгээс дэмжиж байгааг илэрхийлээд, 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн Газрын мөрийн хөтөлбөр болон эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг танилцуулав. Тухайлбал, өвчтөний аюулгүй байдал болон эмийн аюулгүй байдлыг хангах, эрсдлийн удирдлагыг нэвтрүүлэх зэрэг чиглэлд онцгой анхаарал хандуулах тухай ярилцаж, эрүүл мэндийн салбарын удирдлагын чадавхийг бэхжүүлэх талаар ДЭМБ-ын зүгээс анхаарч, энэ чиглэлийн тусгай сургалт, хөтөлбөр хэрэгжүүлж өгөхийг Ерөнхий захирлаас хүслээ.
Др. Маргарет Чан сайд Н.Удвалын тавьсан хүсэлт, санаачлагыг хүлээн авч, өөрийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа мэдэгдээд, газар нутаг том, хүн ам сийрэг суурьшсан Монгол орны хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй, цаг алдалгүй хэрхэн хүргэдэг талаар сонирхон асууж, энэ талаар тодруулж судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд сайд Н.Удвал Др. Маргарет Чаныг 2013 онд багтаж Монгол Улсад өөрийн таатай цагтаа айлчлал хийхийг урьсанаа дахин нотлов. Хатагтай Ерөнхий захирал урилгыг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлээд, товыг дипломат шугамаар тохиролцохоор болсноор уулзалт өндөрлөлөө.