Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн 15 дахь өдөр өндөрлөлөө. Өнгөрсөн башёд шүүмжлэл хүртэж, цолоо хураалгах дээрээ хүрч байсан Ёкозүна Харумафүжи энэ башёд уналгүй 15 давснаар тав дахь түрүүгээ авлаа. Тэрбээр тэмцээний сүүлийн өдөр Ёкозүна Хакухо М.Даваажаргалтай барилдаж, тойгдох мэхээр давжээ. Харүмафүжигийн гол өрсөлдөгч, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакухо энэ башёг 13 даваа хоёр унаатай өндөрлүүлж байна.