logo
Дундговийн “Засаг сонгосон нь” савангийн дуурь хүчирхийллээр үргэлжлэв

Дундговийн “Засаг сонгосон нь” савангийн дуурь хүчирхийллээр үргэлжлэв

2013/01/28
Орон нутгийн сонгуулийн маргаан өнөөг хэр үргэлжилж, хэд хэдэн аймаг засаг даргаа томилж чадахгүй бөөн будлиантайгаар сар шинэтэй золгохоор болж байна. Үүнээс болоод Дорнодоос УИХ-д сонгогдсон Н.Номтайбаяр гишүүн ямар сайндаа өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Засгийн газрын мэдээллийн цагийн үеэр  ширээгээ нударгадаж, бухимдлаа ил гаргаж байхав. Дундговь аймгийн хувьд ч нэг иймэрхүү маргаантай, маапаантай хурал гэхэд дэндүү гоёдох жүжиг тавигдсаар байна. Товчхондоо тус аймагт “ший” ингэж тоглогдож байна.
Орон нутгийн сонгуулиар АН нь ялалт байгуулсан ч МАН нь хүнийхээ тоогоор илүүрхсэн. Гэсэн ч сонгуулийн сурталчилгааны эхний өдрөөс л хууль зөрчсөн АН, МАН-ын гишүүдийн асуудал сунжирч, ИТХ-аа хийх боломжгүй нөхцлийг үүсгээд байсан аж. Дундговь аймгийн шүүхээс МАН-аас 4 хүний, АН-аас нэг нэр дэвшигчийг хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байлаа. Гэтэл МАН-ын овгорууд шүүхийн шийдвэрийг үл тоон хууль зөрчигчдөдөө Сонгуулийн хорооны дарга нь эмнэлэгт хэвтэж байхад нь давхиж очоод, дарамталж байгаад төлөөлөгчийн түр үнэмлэх бичүүлэн, хууль бус ИТХ-ыг зарлан хуралдуулж, С.Сүхбаатар гэгчийг засаг дарга болгохоор улайрсан. Гэсэн ч Ерөнхий сайд хуулийн дагуу хурлаа явуулахыг шаардан, нэг дэвшигчийг батламжаагүй гэдэг. Үүний дараахан нь дахин ИТХ зарласан. АН 15, МАН 19 гишүүнтэйгээр хуралдах байсан хуралд МАН-аас Ц.Мөнгөнцоож, АН-аас С.Од-Эрдэнэ нарын нэрийг дэвшүүлээд байсан ч хурлаа хуралдахдаа АН-ын гишүүдгүйгээр хуралдан Ц.Мөнгөнцоожийг засаг дарга болгохоор зүтгүүлсэн аж. Ерөнхий сайд өнөөх хууль бус хуралдааны шийдвэрийг дахин хүлээн аваагүй байна. Тиймээс арга буюу МАН-ынхан АН-ын гишүүдийг оролцуулан хуралдаж, улмаар МАН-аас С.Сүрбаатар, АН-аас С.Од-Эрдэнэ нар дахин нэр дэвшиж, санал хураалт болсон байна. Гэтэл хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэнээр хурал хаагджээ. Өөрөөр хэлбэл ажлын цаг дууссан учирхуулийн дагуу дахин санал хураах хуралдааныг хойшлуулсан гэж ойлгосон АН-ын төлөөлөгчид тарсан хойгуур МАН-ын 19 гишүүн нь хурал зарлан, санал хураах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Үүнийг нь мэдсэн АН-ын гишүүд шөнөжин гишүүдээ цуглуулан, арга буюу буланд шахуулан байж  санал хураах хуралд оролцсон байна. Гэтэл АН-ын нэр дэвшигч нэг саналын зөрүүтэйгээр ялагдсан дүр зураг бий болсон юм байх. Цааш үргэлжилбэл, Ерөнхий сайдад өнөөхС.Сүхбаатар гэгчийн нэр батламжлуулахаар дахин очиж таарах нь.
Яагаад нөхцөл байдал энэ хүртлээ үргэлжилж, заавал хүчингийн аргаар МАН-ын ноёд засаг ноёноо Б.Мөнгөнцоож, Б.Сүхбаатар нарын нэгээр сонгох гэж улайрах болов. АН-ын нэр дэвшигч яагаад тахимаа өгөхгүй байна гэдэг асуудал эндээс гарч байгаа юм.
Нарийн учрыг ухваас Дундговь аймгийн өмнөх засаг ноён Д.Чандмань гэгч нь ууж идэж, залгиж, тамшаалахдаа мэргэшсэн гэдгээрээ алдартай нэгэн аж. Тиймдээ ч түүний булхай, луйврыг нуун дарагдуулах залгамж халаа нь Засаг даргаар томилогдох нягууртай аж. Тэгээд ч Д.Чандамнь гэгч хууль зөрчсөн сурталчилгаа хийсэн нь хууль шүүхийн байгууллагаар нэгэнт нотлогдож, нэр нь татагдах болчихоод байгаа ч ИТХ-д суусан шигээ залгамж халаагаа зүтгүүлж байх юм. Нөгөө талаар нэр дэвшигч С.Сүхбаатар гэгч нь өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үеэр нэгэн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Одоогийн засгийн газартай, ерөнхий сайдтай, тэр дундаа Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжиж ажиллах боломжгүй” гэдгээ хэлсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй “Шинэчлэлийн засгийн газрын бодлого нь “үлгэр”-ийн учраас би дагаж мөрдөж ажиллахгүй. Манай намын мөрийн хөтөлбөр бол бодитой. Түүнийгээ хэрэгжүүлэх болно” гэдгээ албан ёсоор илэрхийлчихсэн хүн. Тэгэхээр Ерөнхий сайдын тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй байж, хэрхэн засгийн газар УИХ-тай хамтран ажиллаж, нутаг орноо хөгжүүлэх гээд байгаа нь үнэндээ бүрхэг байна. 
Түүнчлэн Ерөнхийлөгчийг шүүх цагдааг атгаж, МАН-ын ноёдын өөгүй сайхан, бурхнаас үнэнч, ариун нэр хүндийг нь бузартуулж, ял тулгаад байсан юмг олон нийтэд мэдээлж байсан. Тэгвэл одоо засаг дарга болохоор улайрахдаа Ерөнхийлөгчийг ямар нүдээр хараад байгаа нь бас л сонин.
Энэ мэт гажиг үйдлүүдээс нь болж МАН-ын шударга гишүүд намынхаа удирдлагыг жигшин зэвүүцэж, үнэний төлөө ажиллаж амьдрах нь иргэний үүрэг гэдгээ ил тод илэрхийлэн, намаасаа гаран, АН-д элсэн үнэмлэхээ авсан байх юм. Өөрөөр хэлбэл ИТХ хэмээх шөнө дунд гэнэт тоглогдсон жүжиг ямар хууль бус, булхай луйвартай болсныг МАН-ын жирийн гишүүд харж түвдээгүйн учир үнэнийг өчин АН-ыг сонгожээ. Гэхдээ тэд АН-ыг зүгээр ч нэг сонгоогүй МАН-ын угшилтай засаг дарга нарын, одоо тэдгээрийг хайцаалахаар зүтгэж, муу бүхнийг гүйцэлдүүлэн  яваа С.Сүхбаатар нарын аймаг орон нутгийн хөгжлийг гацааж, хувьдаа завшсан булхай луйврыг илчилж, хөгжлийг урагшлуулах хатуу болзлыг тавьсан байна. Тиймээс ч МАН, АН-ын гишүүд хууль бус хүчээр хийсэн хуралдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэглэж, ерөнхий сайд болон хууль хяналтын байгууллагад хандахаа илэрхийлээд байгаа юм байна.
Харин АН-аас засаг даргад нэр дэвшигчийн хувьд эрх мэдэл гэхээсээ илүүтэйгээр хууль бус, хэтэрхий улайрсан луйвар явагдаад буйд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн, тууштай тэмцэж, таслан зогсоохын төлөө байгаа гэдгээ мэдэгдээд байгаа аж.
Мөн нэгэн зүйлийг тодруулахад Орон нутгийн сонгуулийн дараахан Дундговь аймгийн Адаацаг сумаас нэр дэвшин, сонгогдсон АН-ын нэр дэвшигч өвчний улмаас зуурдаар нас нөгчсөн харамсалтай явдал болсон. Гэтэл хуулийн дагуу нөхөн сонгууль одоог хэр явагдаагүй байгаагийн гол буруутан нь өнөөх л МАН-ыхан гэнэ. Адаацаг сумаас нэр дэвшигч нь сумандаа төдийгүй, аймагтаа нэр хүндтэй, ажилч хичээнгүй, нутаг орноо гэсэн сэтгэлтэй нэгэн байсан бөгөөд Адаацагчууд эрхэм хүнийхээ үйл хэргийг үргэлжлүүлэх эрхийг намынх нь нөхдөд өгнө гэдгээ удаа дараа илэрхийлээд байгаа нь МАН-ынхны хувьд сонгууль гацаах том шалтгаан болоод байгаа аж. 
Цаашдаа хэрхэх нь учир битүүлэг ч хамгийн тодорхой зүйл нь Дундговьчууд сар шинээ засаггүй угтах нь гарцаагүй болов. Ямар ч байсан Мал төллөх , хахирган хаврын хүндхэн өдрүүдийг дээрээ засагтай, дэргэдээ түшигтэй өнгөрүүлэх боломж нь итгэл үзүүлсэн Иргэдийн төлөөлөгчдийнх нь гарт байна.

Ш.Булга
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш