logo
Хуульчид дөрөвдүгээр сарын 15-наас хойш 90 хоногийн хугацаанд бүртгүүлнэ

Хуульчид дөрөвдүгээр сарын 15-наас хойш 90 хоногийн хугацаанд бүртгүүлнэ

2013/01/29
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

    Хуульчийн зүйн эрх зүйны байдлын тухай хууль  ирэх 4 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Тиймээс хууль хэрэгжих хугацаа дөхөж байгаатай холбогдуулан салбарын сайд шүүгч, прокурор, өмгөөллийн байгууллагын төлөөллийг оролцуулан журам боловсруулснаа ийнхүү өргөн мэдүүллээ.

    Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд  хуульчийн гэрчилгээ, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуульчийг “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа тохиолдолд  хуульчаар дүйцүүлэн тооцож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөл олгохоор зохицуулсан байна. Ингэхдээ хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь хууль үйлчилж эхэлснээс хойш 90 хоногийн хугацаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өөрөө тодорхой бүрдүүлбэр бүхий хүсэлт гаргаж хуульчдын нэгдсэн бүртгэлд шинээр бүртгүүлэх юм.

    Харин хуулийн төсөл хэрэгжих хугацааг  “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг  мөрдөж  эхлэх өдөр буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хамт эхлүүлэхээр зохицуулжээ. Ингэснээр хуульчдын нэгдсэн бүртгэл, Хуульчдын анхдугаар хурал хуралдах зэрэг нь дөрөвдүгээр саарын 15-ны өдрөөс хойш заасан хугацаанд явагдах юм. Түүнчлэн хуульд заасан хугацаанд хуульч нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хуульчийн гэрчилгээгээ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд тооцуулан шинэчлэх, үргэлжилсэн сургалт ба мэргэжлийн дадлагын хугацааг үргэлжлүүлэн тооцох, Хуульчдын холбоог анхлан зохион байгуулахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ, хуульчийн шалгалт ба Хууль зүйн сургуулийн  магадлан итгэмжлэл хэрэгжүүлэх, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг шилжүүлэн тооцохтой холбоотой зохицуулалтыг ч тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш