Франц болон малигийн цэргийн командлагчид Малигийн хойд хэсгийн Томбукту хотыг шууд эзлэн авах үед босогчдын уйгагуй эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж байна. Энэ тухай францын “Фигаро” сонин уламжилжээ. Хэвлэлийн мэдээлснээр, эл хотын ойролцоо францын болон малигийн црэгийнанги нэгтгэлүүд бөөгнөрч байгаа аж. Ойрын үед тэдэнтэй гадаадын цэргийн бусад ангги нэгтгэлүүд хотыг эзлэн авахаар нэгдэцгээх аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд босогчдын эсрэг ажиллагаанд оролцогчид маш чухал Гао хотыг богино хугацаанд эзлэн авчээ. Томбукту хотыг босогчдоос чөлөөлөсний дараа стратегийн чухал ач холбогдолтой Кидалийг чөлөөлнө. Ирж байгаа мэдээгээр, тэнд алан хядагчдын толгойлогчид байрлаж байгаа аж.