logo
Мухаммед Мурси гурван мужид онцгой байдал зарласнаар олон нийтийн эрс эсэргүүцэлтэй тулгарч байна

Мухаммед Мурси гурван мужид онцгой байдал зарласнаар олон нийтийн эрс эсэргүүцэлтэй тулгарч байна

2013/01/29
Өчигдрөөс эхлэн Египет улсын Порт-Саид, Суэц, Исмаилии гурван мужид онц байдлын дэглэм хүчин төгөлдөр боллоо. Эдгээр мужуудад 3 өдөр болсон эмх замбараагүй байдалд ерөнхийлөгч Мухаммед Мурси ийм хариулт өглөө. Харин эдгээр арга хэмжээнүүд нь хүмүүс дургүйцлээ илэрхийлэх шинэ шалтаг боллоо.

Эдгээр мужуудад ойрын 30 хоногт үйлчлэх хөл хорих цагын хуваарийг оройн 9 цагаас өглөөний 6 цаг гэж ерөнхийлөгч телевизийн шууд нэвтрүүлгийн зарлалаа. Хууль зөрчигсөдөд хатуу шийтгэл ногдуулах болон иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд ийм шийдвэр гаргасан гэж Мурси тайлбарласан байна. Уур нь хүрсэн иргэд ерөнхийлөгчийн зарлигийн хариуд дахиад гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин ерөнхийлөгч улс төрийн сөрөг хүчинтэй биш ард түмний уур хилэнтэй тулгарлаа. Каирт ч, Тахрирт ч энэ өдрүүдэд гол төлөв улс төрийн сөрөг хүчнийхэн байсан юм. Харин Исмаилии, Порт-Саид болон бусад олон хотуудад тэс ондоо ангийн хүмүүс байгаа юм. Зохион байгуулагчдынх нь хүсэн хүлээж байсан үр дүнг хувьсгал өгөөгүй, мөн амьдралын түвшин буурсан, ирээдүй нь бүрхэг байгаа зэргээс болж шүдэнз зураад л хая тэгвэл дэлбэрнэ гэсэн түгшүүртэй байдал бий болоод байна. Эдийн засгийн байдлыг сайжруулахын төлөө Мурси юу ч хийж чадаагүй юм.

Эсэргүүцлийн хөдөлгөөний голомт нь Порт-Саид хот хэвээрээ байна. Өчигдөр байдал дээд цэгтээ хүртэл хурцадсан байна. Цагдаагийнхантай мөргөлдсний улмаас амь алдсан хүмүүсийг оршуулах үеэр шинэ мөргөлдөөнөөс зайлсхийж чадаагүй бөгөөд хүний амь эрсдсэн байна. Үүнээс болж Порт-Саид хотод танк оруулжээ. Улс орондоо бий болсон байдлыг ерөнхийлөгч тус улсын улс төрийн хөдөлгөөний тэргүүнүүдтэй зөвлөлдөх ёстой. Мурсид сэтгэл дундуур байгаа египетчүүд эрх чөлөөний төлөө ямар нэгэн тэмцлийг нухчан дарах гэсэн санааг түүний үйл ажиллагаанаас харагдаж байна. Шинэ төр засаг ийм ажиллагаа явуулах “ногоон гэрлийг” АНУ-аас авсан гэсэн яриа газар авч байна. Суэцийн сувагт бусад улс тэр дундаа Орос, Хятад улсууд хяналтаа тогтоохгүй байх нь АНУ-ын үндсэн зорилго юм. Мөн цаашилвал энэ бүс нутагт АНУ-аас бусад ямарч улс гол үүрэг гүйцэтгэхгүй байх нь тэдний хувьд чухал юм. Энэ дайн зөвхөн Порт-Саидын эсрэг, Египет улсын эсрэг болоогүй эцсийн зорилго нь бүс нутаг бүхэлдээ байгаа юм. Хэрвээ манай төр засаг дахиад л ард түмнийхээ хүсэл зоригийг үл тоовол улс орон хямралд улам л гүнзгий орох болно. Египет улс дахиад л шинэ хувьсгалын босгонд тулах болно. Олон хүмүүсийн тэвчээр алдагдахын ирмэгт тулаад байна хэмээн Порт-Саидын сөрөг хүчний нэгэн зүтгэлтэн мэдэгджээ. Саяханыг хүртэл Мухаммед Мурси өөрийгөө хэт арга хэмжээ авахын эсрэг хүн гэж нэрлэж байсан юм. Харин одоо тэр шаардлага гарвал төр засаг үүнээс ч хатуу арга хэмжээ авахад бэлэн гэж анхаарууллаа. Тэгэхлээр гурван мужид зарлаад байгаа онц байдлын дэглэм нь зөвхөн эхлэл байж ч магадгүй юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш