Малгайг хүн төрөлхтөн бараг үүссэн цагаасаа л дээдэлж ирсэн байдаг. Аливаа сүр хүчийг үзүүлэхэд малгай маш их нөлөөлдгийг мэдсэн тэр л цагаас эхлэн хүмүүн гэдэг хэрэгтэй үедээ малгайн хэлбэр дүрсийг нь хүртэл өөрчлөн ашиглаж иржээ.
Монголчууд малгайг онго сүлдтэй холбож үздэг. Тэр ч утгаараа малгайг машид дээдэлж ирсэн төдийгүй зэрэг зиндааг илэрхийлэх хэрэгсэл болгон ашигласаар өнөөг хүрчээ.
Аливаа хүн эргэн тойрондоо эерэг сөрөг энергийн тэмцэл дунд амьдарч байдаг нь нэгэнт тодорхой болсон. Гаднаас нь үйлчилж буй харьцааны энергиэс шалтгаалж тухайн хүний сэтгэл санаа ааш араншин янз бүр болдог аж.
Хэрэв хэн нэгний сэтгэл санаа нь үргэлж дарамттай, зовиур шаналгаатай байвал сүр сүлд нь амархан унадаг. Энэ үед нь сүлдээ дуудуулах хэрэгтэй. Сүлд дуудна гэдэг нь хүний тархинд гаднаас нөлөөлж байгаа сөрөг энергийн харьцааг тэгшитгэнэ гэсэн үг.
Хүний сүр сүлд доройтох нь малгайтай нягт холбоотой. Хэрэв та малгайгаа энд тэнд хамаагүй хаях юм уу, сэтгэл буруутанд өгөх, бусдад өмсүүлэх нь сүр сүлд тань унахын дохио болно.
Учир нь малгайд элдэв төрлийн сайн муу энерги шингэхдээ бусад хувцаснаас илүү байдаг. Тиймээс сүр сүлд доройтож өвчин тусах, бие хямрах үзэгдэл гарна. Иймд та малгайгаа үргэлж дээдэлж яваарай. Малгайгаа дээдэлж чаддаг, зөв сайхан ариг гамтай өмсөж эдэлдэг хүн аз жаргалаар цалгиж явдаг жамтай. Монголчууд эрт дээр үеэс малгайгаа үнэтэй ангийн үсээр хийх, элдэв чимэг зүүх, үнэт чулуу хадах, тогосын өд хатгах, шүр сувдаар чимэх зэргээр малгайг ихэд дээдлэн хүндэлсээр ирсэн билээ.
Харин европчуудын хувьд малгай нь эртнээс уламжлалтай гоёл чимэг төдийгүй ангаах ухаан, эрүүл мэндийн ач холбогдлоороо энэ тэргүүнд тавигдсаар иржээ. Жишээ нь, европ анагаах ухааны номлолоор бол малгай нь тархины үйл ажиллагааг хэвийн байлгаж, хүзүү, сээр, нурууны өвчинөөс сэргийлэхэд хамгийн их ач тустай бөгөөд тархи, мэдрэлийг гадны тааламжгүй нөлөөнөөс хамгаалж байдаг хамгаалалт болгон хэрэглэдэг нь маш зүйтэй юм.
Д.Батсуурь /Хань/