Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх энэ сарын 29-ний өдөр хуралдаж, хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Бямбасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Учир нь, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүйн яамны харьяанд байсан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Батлан хамгаалах яамны харьяанд байдаг Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нэгтгэн “Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” болгох шийдвэр гаргасан. Цэргийн зориулалттайгаар зохион байгуулагдах энэ эмнэлэг Батлан хамгаалах яамны харьяанд шилжсэн учраас одоо Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг байхгүй гэж үзээд, дээрхи шийдвэрийг гаргасан байна.
Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Бямбасүрэн нь эмнэлгээ төлөөлөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн санаачилгаар Засгийн газраас шийдвэр гаргаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нэгтгэсэн гэж үзээд өнгөрсөн оны сүүлчээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нарыг хариуцагчаар татаад байсан юм.
Шүүх хуралд Хууль зүйн сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Мягмар нар оролцсон бол нэхэмжлэгч талаас хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга Г.Бямбасүрэн, түүний өмгөөлөгчөөр Ц.Монгол нар оролцжээ.