Хошин урлагийн хамтлагууд дотроо авьяас чадвар, зангаргаараа ч тэргүүн байранд бичигдэх “Х-Түц” продакшны хамт олон үзэгчдэдээ шилдгийн шилдэг үзүүлбэрүүдээ түүвэрлэн хошин шоу тоглолтоо үдэш бүр хүргэж байгаа билээ. Тэдний "Шилдгийн шилдэг" тоглолт энэ сарын 4-ээс эхлэн өдөр бүр тоглож эхэлсэн ч үзэгчдийн цуваа тасрахгүй байгаа юм. Тиймээс "Х-Түц" продакшнийнхан үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 5-ыг дуустал шоу тоглолтоо 19-н цагаас Соёлын төв өргөөнд тоглох ажээ.
Уг тоглолтонд урилгаар хошин урлагийн ард түмний хайртай жүжигчид болох “Шинэ-Үе”-ийн Бооёо, Г.Ундармаа, “Маск” продакшны М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан нар ч оролцож байгаа юм.
Харин шинэ оны босгон дээр ийнхүү шилдэг бүтээлүүдээ түүвэрлэн хүргэж байгаа ”Шилдгийн шилдэг” тоглолтоо тус хамтлагийнхан хилийн чанад буюу Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулан хоёрдугаар сарын 9, 10-нд тоглохоор тус улсыг зорих гэж байгаа аж.
Хошин урлагийн авъяаслаг уран бүтээлчидтэй тус хамтлаг Солонгост тоглолтоо хийсний дараа Улаанбаатар хотноо эргэн ирж хоёрдугаар сарын 21-нээс шинэ тоглолтоо нээж үзэгч түмэндээ хүргэх гэнэ лээ.
Ингээд тус хамтлагийн шинэ бүтээл "Шилдгийн шилдэг" тоглолтын зарим фотог сонирхуулж байна.