logo
Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар ярилцав

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар ярилцав

2013/01/30
БНХАУ-ын Хонконг ЗЗОБ-н Ерөнхий прокурор Кэвин Зэрвосын урилгаар Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав тэргүүтэй төлөөлөгчид Хонконгод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр төлөөлөгчид Хонконгийн Ерөнхий прокурор Кэвин Зэрвостай уулзаж харилцан эрх зүйн тусалцаа үзүүлэх хамтын ажиллагаа хөгжүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулах, харилцан туршлага солилцох талаар яриа хэлэлцээ хийлээ.

Олон улсын санхүүгийн төв болох Хонконг нь үндэстэн дамнасан санхүүгийн гэмт хэрэг, төрийн болоод хувийн салбарт гардаг авлигын гэмт хэрэг мөн хар тамхи тээвэрлэх гэмт хэрэгтэй тэмцэх арвин туршлагатай билээ. Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж буй өнөө үед санхүүгийн гэмт хэрэг гарах нөхцөл бололцоо өсөн нэмэгдэж мөн сүүлийн үед хар тамхины гэмт хэрэг Монголд гарах болсонтой холбогдуулж Монгол, Хонконгийн прокурорын газруудын хамтын ажиллагаа чухал болохыг талууд онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монголын прокуроруудыг сургах, мэдээлэл солилцох болон хамтарсан мөрдөн байцаах ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд энэ ажлын айлчлал чухал ач холбогдолтой болж байна. Мөн зарим тодорхой хэргийн талаар мэдээлэл солилцлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш